Ч.Бадрал олон улсын дуурийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Ч.Бадрал олон улсын дуурийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ

2018-09-17

Унгарын нэрт дуучин Ева Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан есдүгээр сарын 10-16-ны өдөр Унгарын Будапешт хотноо боллоо. Лист академиас зохион байгуулдаг тус тэмцээнд Монголын дуурийн залуу дуучин Ч.Бадрал нэгдүгээр байр эзэлж, Эва Мартоноос шагналаа гардан авсан талаар Унгарын Fidelio сайтад нийтэлжээ.

 

Харин хоёрдугаар байрын шагналыг Адам Зусзанка, гуравдугаар байрын шагналыг Музеченко, академийн нэрэмжит шагналыг Татскис Назар, үзэгчдийн нэрэмжит шагналыг Салас Гелано нар гардан авсан байна.

Мөн түүнчлэн УДБЭЧ-ын гоцлол дуучин, МУСТА Ч.Бадралын хувьд энэ оны долдугаар сард Италийн алдарт "CHIGIANA” академаас зохион байгуулдаг олон улсын тэмцээнээс 1870 дуучинтай өрсөлдөж тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг гаргаж байсан юм.

скачать dle 10.3фильмы бесплатно
Нэр:
Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Хэн нь хамгийн поп улс төрч вэ?