Хуульзүй дотоод хэргийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг томилжээ » Төр.мн

Хуульзүй дотоод хэргийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг томилжээ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдаар Ганбатын Элбэгсайханыг томиллоо. Г.Элбэгсайхан нь хуульзүй, дотоод хэргийн яаманд олон жил ажилласан, мэргэжлийн хүн юм. 
Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилов. Г.Элбэгсайхан нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн.1994 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006 онд Английн Эксетерийн их сургуулийг тус тус төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 онд "Балко” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, 2012 онд Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга, 2013-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж, төрийн албанд тэрдундаа хууль эрхзүйн салбарт  тасралтгүй 18 жил ажилласан туршлагатай аж.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News