Долоо хоногийн өрнийн зурхай » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Долоо хоногийн өрнийн зурхай

2016-05-9

 
Хонь

Шинэ долоо хоног тань үр бүтээлтэй шинэхэн тэсрэлтийн эхлэл байх боломж байна. Даваа гаригт шинэ хүмүүстэй танилцах, шинэ зүйлийг анх удаагаа туршиж үзэх зэрэг адал явдлаар дүүрэн өнгөрүүлвэл яг тохирно. Лхагва гаригиийн үеэс ачааллаа багасгасан нь зүйтэй. Бүх зүийлийг хийж чадна гэж өөрийгөө ядраахаас зайлсхийх хэрэгтэй. Пүрэв, Баасан гаригийн үеэр төсөөлөөгүй хүн тань утас эсвэл и-мэйлээр гэнэт холбоогоо сэргээнэ. Амралтын өдрүүдэд сэтгэл санаагааагэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөж, залхаад байсан зүйлсүүдээсээ сэтгэл санаагаа чөлөөлөөрэй.

Үхэр

Өөртөө цаг гарга. Шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцээд өөрийн тэвчээрээ нэг шалгаад үзэхэд гэмгүй. Учир нь даваа гаригт хэн нэгнийг буудчихмаар ч санагдаж болох юм. Гэхдээ л юу ч болж байсан тэвчээрэй. Лхагва гаригийн үеэс та эрч хүчээр дүүрэн хүн болж хувирна. Пүрэв, Баасан гаригт ойрын хугацаанд төлөвлөсөн зүйлсээ ширхэг бүрчлэн эргэн харж, өөрчлөх зүйл байгаа эсэхийг нягтал. Энэ үе бол ялангуяа санхүүтэй холбоотой шийдвэр гаргахаа азнах хэрэгтэй үе юм.  Амралтын өдрүүдэд бусдад өөртөө ямар санагдаж байгааг шуудхан хэлж, шударга зан гаргавал тохирно.

Ихэр

Шинэ долоо хоног таны дотны найзууд болоод хамтран ажиллагсдын тань зөвлөгөөгөөр эхэлнэ. Даваа гаригт аливаа зүйлийг мэдрэх инстинкт тань сайн ажиллах боловч хэг нэгний нөхөрсөг зөвлөгөг дагахад ч бас дутуугүй азтай байх болно. Даваа гаригийн оройноос Лхагва гариг хүртэлх өдрүүдэд ярьж байгаа зүйлдээ анхааралтай байхгүй бол нэг мэдэхэд ярьсаар байгаад хамаг гол ажлуудаа амжуулаагүй байх вий. Пүрэв, баасан гаригт ч бас байдал нэг л тиймхэн байж болох боловч таалагдсан нэгэнтэйгээ харилцаа эхлүүлэхэд тийм ч тохиромжгүй өдөр бас биш юм.

Мэлхий

Шинэ долоо хоногт таны тархи урьд өмнөхөөсөө ч илүү гайхалтай ажиллах бололтой. Даваа гаригт гэнэтийн гайхалтай дурсамжууд олж авах магадлалтай бөгөөд гол нь ярихаасаа өмнө бодохоо мартаж болохгүй. Лхагва гаригт оюун санааны хүчээ бусдыг татах чадвар болгон ашиглана. Үүнийхээ ачаар олон хүнтэй газар зэрэгт та алзахгүй учраа олох болно. Долоо хоногийн сүүлээр хотоос гарч алхах зэрэг тайтгарал өгөх зүйлс хийхэд тохиромжтой. Амралтын өдрүүдээр юуг ч амжуулах их эрч хүчтэй байх болно.

Арслан

Шинэ долоо хоногийн шинэ зүйл сурах аль эсвэл шинэ хүнтэй танилцах зэрэг цоо шинэ зүйлээр эхлүүлээрэй. Даваа гаригт сонирхолтой олон сорилтууд хүлээж буй бөгөөд та ч тэднийг сайн давж гарна. Даваагас Лхагва гаригийн хооронд та өөрийн дотоод чанартаа эргэлзэх сэтгэл төрж болох юм. Тийм үед би яагаад энэ зүйлийг хийж байгаа билээ гэсэн асуултад хариулж, өөрийгөө зоригжуулаарай. Пүрэв, баасан гаригуудад найзуудтайгаа уулзах, аль эсвэл дуусгаагүй ажлаа гүйцээхэд тохиромжтой өдөр байх болно. Энэ долоо хоногт таны бодол санаа бүх зүйл рүү хөтлөн явах бололтой.

Охин

Энэ долоо хоногин гол зорилгоо мартаж болохгүй. Даваа гаригт танд хийж байгаа зүйлээ завсарлах боломж олдож болзошгүй юм. Гэвч таны шинэ төлөвлөгөө бусадтай таарамжгүй байдал үүсгэх нөхцөл байдалд оруулж мэдэх юм. Даваагаас Лхагва гариг хүртэл богино хугацааны аялалд явах боломж хайн, нөхцөл байдлаа дээшлүүлэрэй. Пүрэв Баасан гаригт өөрийн оюун ухаанаа учирсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулна. Энэ долоо хоногт бусадтай нийтэч байснаараа сэтгэл санаа тань дээшлэхийн зэрэгцээ бусдаас тусламж хүсэхэд буруудах зүйлгүй долоо хоног байх болно.

Жинлүүр

Шинэ долоо хоногт хувийн харилцаандаа анхаар. Даваа гаригт ажил мэргэжилтэй холбоотой олон боломжуудын эзэн болохыг хичээ. Амиа бодох хэмжээгээ тааруулахын тулд сайн хичээх хэрэгтэй долоо хоног байна. Долоо хоногийн эхний хагаст таны нэр хүнд болоод дипломат зан тань анхаарлын төвд байх болно. Пүрэв, Баасан гаригийн аль болох олуулаа, найз нөхөддөө өөрийн мэдрэмжээ хуваалцаж өнгөрөөгөөрэй. Сэтгэл дотроо бодож явдаг бүхнээ хуваалцдаг хүмүүс байхгүй бол олж авах хамгийн тохиромжтой долооо хоног байх болно. Шинэ зүйл туршиж үзэх гэж байгаа бол ганцаараа шийдвэр гаргах хэрэггүй.

Хилэнц

Хүмүүстэй санад зөрөлөж болзошгүй учир үүнээс болгоомжлоорой. Даваа гаригт танд тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг нэгэнтэй өдрийн ихэнх цагийг өнгөрөөж магадгүй. Харин та түрүүл амиа бодсон зан гаргахаа багасгавал нөхцөл байдлыг өөр тийш нь эргүүлж болох юм. Даваагаас Лхагва гариг хүртэлх өдрүүдэд та маш их уулзалтуудын урилгад дарагдаж, өөрөө ч бусадтай уулзах талаар төлөвлөгөө гаргана. Тиймээс хэмжээг нь хэтрүүлэхгүй дунджийг баримтлахыг хчиээгээрэй. Пүрэв Баасан гаригт тархиа амрааж сайхан ном уншихыг зөвлөж байна. Энэ долоо хоногт удирдлагыг гартаа авсан байхад бусад нь урсгалаараа арга нь олдоно.

Нум

Энэ долоо хоногт маш их зүйл хийж амжуулахдаа бэлдээрэй. Танд ихэвчлэн тохиолддог анхааралгүй байдал даваа гаригийг эрчим хүчний нөлөөнд байхгүй болж, сүүлийн үед байгаагүй бүтээлч өдрүүдийг угтан авах болно. Долоо хоногийн эхний хагаст таны урам зориг, идэвх санаачлага дээд цэгтээ хүрнэ. Харин энэ бүхэн чинь Пүрэв Баасан гаригуудад буурчихвал санаа зовох хэрэггүй. Учир нь зарим өдрүүдэд хэлэх нь хийхээсээ илүү чухал баж ч болно шүү дээ.

Матар

Шинэ долоо хоногт гэр бүлдээ хандуулах анхаарлаа тэргүүнд тавиарай. Даваа гаригт та гэр бүлээ хэрхэн хамгаалдгаа нотлон харууах явдал болж болзошгүй. Даваагаас лхагва хүртэлх өдрүүдэд бүтээлч байдал, хөгжилтэй байдал мөн бүхнийг амжуулах чадвар тань нэмэгдэнэ. Пүрэв, баасан гаригууд өөрийнхөө зорилго чиглэлийг тодорхойлох болон юу хүсч байгаагаа илүү сайн таньж мэдэхэд тохисон өдөр байх болно.

Бумба

Шинэ долоо хоногоо шинэ санаагаар дүүрэн өнгөрөөхөд бэлдээрэй. Даваа гариг бол тэрхүү санаануудаа бодит үйлдэл болгож хувиргахад тохиромжтой өдөр байх болно. Лхагва гаригт хэдийгээр та уйдахгүйн тулд сонирхолтой олон санаачлага гаргасан ч нөхцөл боломж нь хангалттай олдохгүй байж магадгүй. Пүрэв,баасан гаригт романтик сэтгэлгээндээ зориулж, кино ном зэрэгт анхаарлаа хандуулаарай. Энэ долоо хоногт бүх зүйлийг байх ёстойгоор нь байхыг хүлээн зөвшөөрч өнгөрөөгөөрэй.

Загас

Шинэ долоо хоногтой зэрэгцэн гайхалтай сонин зүйлс таныг хүлээж байна. Даваа гаригт танд нэгэн "тоглоомны” учрыг олох даалгавар тулгарах боловч аргыг нь олж чадахгүй бололтой. Даваагаас лхагва гариг хүртэлх өдрүүдийг дотоод мэдрэмжээ бүгдийг нь уудалж, бусдад илэрхийлэх өдрүүд болгоорой. Харин долоо хоногийн сүүлээр хэнд ч өөрийгөө муулуулах эрхийг бүү өг. Та яг одоогоор сэтгэл хөдлөл болоо оюун санааныхаа уях хатан байдлаг сайтар мэдрэх шаардлагатай байна. Энэ долоо хоног бол загаснуудын хувьд эзнээ хүлээж буй тайз шиг л байх болно.

скачать dle 10.3фильмы бесплатно
Өчигдөр, 09:04
Цас орж, сэрүүснэ
У.Хүрэлсүхийн засгийн газарт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хэн байх вэ?