Долоо хоногийн өрнийн зурхай 2016.VI.13-2016.VI.19 » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Долоо хоногийн өрнийн зурхай 2016.VI.13-2016.VI.19

2016-06-13
 

 
Хонь: Амлалт өгөх, дэмий ярианаас зайлсхийхийг хичээгээрэй. Эрсдэлтэй төсөлд хөрөнгө оруулах эсвэл үл хөдлөх хөрөнгийн наймаанд оролцохдоо анхааралтай байх хэрэгтэй. Гэр бүлд гэнэтийн таагүй үйл явдал тохиох магадлалтай. Санхүүгийн байдал муу байх бөгөөд өр, зээл тавихад хүрэх бололтой. Сэтгэл санааны таагүй байдлаас шалтгаалан хоолны дуршил буурах, нойргүйдэх хандлагатай. Сэтгэлзүйчээс зөвлөгөө авах эвсэл итгэлтэй нэгэнд сэтгэлээ уудлан ярилцаарай.

Үхэр: Амьдралын эрч хүч доогуур байна. Ажлаа дадсан найдвартай аргаараа хийж гүйцэтгэх хэрэгтэй. Шинэ санаа, санаачлагаа хэрэгжүүлэхээ түр хойшлуулаарай. Эдгээр өдрүүдэд та сэтгэл хөдлөл багатай, бодлогоширсон байдалтай байна. Гэсэн ч найз нөхөдтэйгөө зугаацаж, олныг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зөвлөж байна. Гэр бүлд үл ойлголцол гарах магадлалтай. Эрүүл мэндийн байдал хэвийн байх болно.

Хамтатгах: Энэ долоо хоногийн турш танд залхуутай, залхмаар байх болно. Ажлын эрч хүч буурч, амралт зугаалгахыг хүсэх бололтой. Хайр дурлалын харилцаанд асуудал үүсч, ширүүн маргаан дэгдэнэ. Хараат бус, эрх чөлөөтэй байх хүсэл хайртад чинь хувиа хичээсэн байдлыг мэдрүүлнэ. Гэнэтийн орлого олох магадлалтай. Тооцоотой байхгүй бол удахгүй санхүүгийн хүнд үетэй нүүр тулна.

Мэлхий: Санхүүтэй холбоотой үйл ажиллагаанд тааламжтай. Хамт олны дунд төвийг сахисан байр сууринаас хандах нь танд ашигтай байна. Шинэ түнш болон нөлөө бүхий хүнтэй харилцаа тогтоох бололтой. Таны өмнө мөнгө олох олон шинэ эх үүсвэр нээгдэнэ. Гэвч заль хэрэглэж, хуурч мэхлэхээс зайлсхийгээрэй. Энэ нь таны нэр хүндэд сэв суулгаж, ажил бүтэлгүйтэхэд хүргэж болзошгүй. Ганц бие хүмүүс сэтгэл зүрхээ хямгадаж, шинэхэн танилдаа итгэх хэрэггүй.

Арслан: Амжилтад хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Ажил хэрэгт тань тус нэмэр болох хүмүүстэй харилцаа тогтоож, идэвх санаачлагатай байх хэрэгтэй. Албан тушаал ахих эсвэл ажлын байраа өөрчлөх бололтой. Улс төрийн ашиг сонирхолоос үүдэн бусадтай маргалдаж болзошгүй. Ажил хэргийн чухал хамтрагчтайгаа хэзээ ч битгий улс төр ярь. Орлого нэмэгдэнэ. Гэр бүлээ анхаарлын гадна орхиж болохгүй.

Охин: Ирээдүйд юу болох талаар бодож гуних хэрэггүй. Одоогийн нөхцөл байдлаас сайн талыг нь олж харахыг хичээгээрэй. Ээдрээтэй нөхцөл байдлыг шийдэж, өөрт ашигтайгаар эргүүлж чадна. Ажил хэрэгт гэнэтийн өөрчлөлт гарах магадлалтай. Худалдаа наймаа хийхэд тохиромжгүй тул ирэх долоо хоногийн хүртэл хойшлуулаарай. Гэр бүл болохоор төлөвлөсөн хүнээ сайтар судал.

Жинлүүр: Энэ долоо хоногт хайртай дотныхоо хүнтэйгээ их цагийг өнгөрөөх нь амар тайван тааламжит байдлыг авчрах болно. Ажил хэргийн уулзалт, хэлэлцээ амжилтгүй болох төлөвтэй. Бизнесийн шинэ санаа хэрэгжүүлэх гэж байгаа бол түр хойшлуулаарай. Гайгүй хөлстэй ч тогтмол биш ажлын санал хүлээж авах бололтой. Архаг, хууч өвчин олохоос сэргийлж, биед илэрсэн шаналгаа зовиурыг анхааралдаа аваарай.

Хилэнцэт: Ажил төрөл амжилттай байна. Албан тушаал дэвших магадлал өндөр тул ажлаа нямбай, хичээнгүй гүйцэтгэж алдаа гаргахаас сэргийлээрэй. Бусдын өмнөөс хариуцлага хүлээх байдалд орж болохгүй. Гэр бүлийн харилцаанд багахан хэрүүл маргаан дэгдэх бололтой. Хүн бүр өөрийн зөв гэж бодсоноос нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байна. Хэрүүл маргаанд та энхийг сахиулагчийн үүргийг гүйцэтгэээрэй.

Нум: Энэ долоо хоногт нумуудын сэтгэл санаа тайван байна. Ажил хэрэг урагш муутай байх боловч санаа зовох хэмжээнд биш. Зарим асуудалд бусдыг тусламжийг авах хэрэгтэй. Та тусламж гуйвал хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс цөөнгүй байна. Орлого нэмэгдэнэ. Биеийн эрүүл мэнд сайжирч, тамир тэнхээ орно. Гэр бүлд тайван найрсаг орчин бүрдүүлснээр өөрийгөө амрааж чадна.

Матар: Таныг мухардалд оруулах таагүй мэдээ ирж болзошгүй. Сексийн харьцаа тогтворгүй байна. Таны санасан ажил ойрын хугацаанд биелэхгүй. Амьдралын эрч хүч буурч, сэтгэл санаагаар унах бололтой. Хэн нэгэнд хэт итгэл найдвар тавьснаар эцэст нь сэтгэл гонсойход хүрнэ. Уур бухимдлаа эргэн тойрныхондоо гаргаж, түрэмгий аашлах бололтой.

Хумх: Эрх чөлөө, адал явдалд дуртай хумхынхан гэртээ удаан тогтохгүй. Олон хүн аялалд явах эсвэл амарч зугаалахаар замд гарах бололтой. Эдгээр өдрүүдэд бусдыг түр мартаж, зөвхөн өөрийгөө хайрла. Ажил хэрэг бүтэлгүйтсэн ч сэтгэл санаагаар унах хэрэггүй. Хэрүүл, маргаанаас зайлсхийгээрэй. Ходоод гэдэсний өвчин тусах магадлалтай. Эрүүл зөв хоололтын дэглэм баримтлаарай.

Загас: Эдгээр өдрүүдэд та бүтээлч, эрч хүчтэй байх болно. Ажил хэрэг ихтэй, завгүй байх бололтой. Завгүй байх хэрээр сайн унтаж, тогтсон цагаар хооллох хэрэгтэй. Таны бие төмөр биш тул өвдвөл ажлаа хийж чадахгүйд хүрнэ. Хайр дурлалын харилцаанд романтик байдал давамгайлна. Гэр бүлийн аз жаргалыг мэдэрч, баяр хөөртэй байна.

скачать dle 10.3фильмы бесплатно
Өчигдөр, 09:04
Цас орж, сэрүүснэ
У.Хүрэлсүхийн засгийн газарт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хэн байх вэ?