Долоо хоногийн өрнийн зурхай » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Долоо хоногийн өрнийн зурхай

2016-07-18
 
Хонь:
Мөнгө санхүү, үл хөдлөхтэй холбоотой асуудлуудаа цэгцэрч эхэлнэ. Бизнес, ажил хэргийн талбарт шинэ хамтрагч, харилцагчтай холбоо тогтооно. Энэ нь таны ажил хэрэгт том хувь нэмэр болох юм. Амьдралын хэв маяг, гадаад төрхөө өөрчлөхөд таатай.  Гэр бүлд хүүхдүүд асуудал тарьж, маргаан дэгдээх бололтой. Хайр дурлалын харилцаанд үл итгэх байдал зөрчил үүсгэж байна. Хоол хүнснийхээ чанарт  анхаарал тавьж, ходоод гэдсээ хямраахаас сэргийлээрэй.
Үхэр:
Энэ долоо хоногт та эргэн тойрны хүмүүсийн хэн нь хэн болохыг таньж мэднэ. Олон хүн таны төлөө сэтгэлээ чилээж явдгийг та ухаарах болно. Амьдралдаа эерэг өөрчлөлт хийж, энергиэ сэргээхэд анхаараарай. Бусадтай зөрчилдөх, зодоонд оролцохоос зайлсхийсэн нь дээр. Хуучин харилцаагаа сэргээх магадлалтай. Гэр бүлтэй хүмүүст энэ нь зөрчил үүсгэнэ. Ажил хэргийн байдал зогсонги байдалтай байх бөгөөд орлого нэлээд буурна.
Хамтатгах:
Ирэх өдрүүдэд таны эрч хүч, дайчин чанар  улам нэмэгдэнэ. Зорилгоо биелүүлэхийн тулд бүхнийг хийж чадах хүч таньд байна. Ажил хэрэг, бизнесийн уулзалт амжилттай болно. Үр дүнд нь таны нэр алдар өсч, орлого нэмэгдэнэ. Гэр бүлдээ цаг гаргаж, анхаарал тавиарай. Ойр дотны нэгний эрүүл мэнд таны санааг зовоох бололтой. Муу санаатны урхинд унахаас сэрэмжлээрэй.  Хайр дурлалын харилцаанд зөрчил үүсч салахад хүрч болзошгүй.
Мэлхий:
Хосуудын харилцаанд ээлтэй долоо хоног. Гэвч нэгэндээ тавих анхаарал, халамжаа сулруулах хэрэггүй. Ажил хэргийн талбарт өрсөлдөгч, дайснуудаасаа болгоомжлох хэрэгтэй. Тэд таны амжилтанд атаархаж, хорон явуулганд оруулж магадгүй байна. Сарын сүүлээр таньд санхүүгийн том гарз тохиох бололтой. Их мөнгөтэй болгоомжтой харьцаж, тооцоондоо алдахаас сэргийлээрэй. Эрүүл мэндийн байдал хэвийн байна. Гэхдээ гэнэтийн аваар ослоос болгоомжлоорой.
Арслан:
Дотоод сэтгэлээ ил гаргаж, хайраа илчлэхэд тааламжтай. Долоо хоногийн эхээр та өөртөө дэндүү гэмээр итгэлтэй байна. Энэ нь ажил хэрэгт сайнаар нөлөөлж, амжилтанд хүрэхэд тусална. Амралтын өдрүүдийг найз нөхдийн хүрээнд хөгжилтэй өнгөрүүлнэ. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэлт баяр тохиох бололтой. Ерөнхийдөө энэ долоо хоногт таны бүх зүйл бүтэмжтэй байх бөгөөд сэтгэл санаа өөдрөг байна.
Охин:
Тааламжгүй явдал, таагүй харилцаа үүсэх бололтой. Аливаа шийдвэр гаргахдаа нухацтай байж, удаан бодсоны эцэст шийдвэр гаргах хэрэгтэй. Гэр бүлээс гадуур харилцаа илэрснээр хосуудын дунд итгэлцэл үгүй болно.  Ийм нөхцөл байдалд хэн хэн нь сэтгэлийн тэвчээр гаргах шаардлагатай. Харин ганц бие хүмүүс хайр дурлалд одтой байх болно. Ажил хэрэг бүтэмж муутай байгаагаас орлого багасна. Шаардлагагүй зардлаа танаснаар санхүүгийн нөхцөл байдлаа бага ч болов дээшлүүлэх боломжтой.
Жинлүүр: Орлогоо нэмэгдүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажилдаа бүтээлч, санаачлагатай байх хэрэгтэй. Авсан үүрэг даалгаврыг цагт нь биелүүлээгүйгээс зэмлэл хүлээх болно. Гэр бүлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Ганц бие хүмүүс хайр дурлалд яарах хэрэггүй. Шинэ танилаасаа болгоомжлоорой. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байгаа тул сэтгэлийн хөдлөлдөө автан  мөнгө үрэх хэрэггүй.
Хилэнцэт:
Таны амьдралд олон эерэг өөрчлөлт гарна. Ялангуяа хувийн амьдралд онцгой үйл явдал тохионо.  Хайр дурлалын харилцаа ч халуун дулаан байх бөгөөд таныг дэмжиж урамшуулна. Таны хувьд өгөөмөр, энэрэнгүй, найрсаг сэтгэл давамгайлсан долоо хоног байх болно. Ажил хэрэгтээ гол анхаарлаа хандуулж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Идэвх санаачлагатай байдал орлогоо нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Нум:
Ажил хэргийн үйл хэрэгт таатай. Таны хичээл зүтгэл зохих ёсоор үнэлэгдэж, албан тушаал ахих боломжтой. Удаан хүлээсэн мөнгө орж ирнэ. Гэр бүлийн хүрээнд таны үүрэг роль нэмэгдэнэ. Ганц бие хүмүүс сонирхол татсан нэгэнтэй учирна. Санхүүгийн нөхцөл байдал эрс сайжирч таныг зовоосон өр, зээлийн асуудлыг цэгцэлж чадна.
Матар:
Энэ долоо хоногт сэтгэл хөдлөл өндөр байх болно. Ажил хэргийн асуудал анхаарлын төвд байна. Танд олон ашигтай ажлын санал ирэх болно. Өөрийн нөөц боломж, ур чадвараа тооцож үзсэний дараа сонголтоо хийгээрэй. Илүү зардлаа танахгүй бол санхүүгийн хүндрэлтэй нүүр тулна. Бусадтай харилцахдаа эелдэг, даруу байх хэрэгтэй. Хэн нэгний өмнөөс сэтгэлээ зовоож байгаа бол та дэмий л шаналж байна.
Хумх:
Энэ долоо хоногт аз жаргалтай байх болно. Ажил ихтэй байх бөгөөд зав чөлөө бага байх болно. Гэсэн ч хайр дурлалын харилцаа бүтэмжтэй байж, романтик болзоо, учрал олон тохионо. Санхүүгийн нөхцөл байдал эрс дээшилж, хүссэн худалдан авалтаа хийх болно. Буцааж авч чадахгүй тул бусдад мөнгө зээлэх хэрэггүй. Агаар салхинд гарч амраарай.
Загас:
Таатай долоо хоног. Сэтгэл санаа өөдрөг байна. Олон асуудлыг түвэггүй шийдэж чадна. Төлөвлөсөн ажил саадгүй үргэлжилж, тогтмол ашгаа өгнө Энэ долоо хоногт ганц бие хүмүүсийг шинэ харилцаа, шинэ хүн хүлээж байна. Эрүүл мэндийн байдал сайжирч, эмчилгээ сувилгаа үр дүнгээ өгнө. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэлт баяр тохиох бололтой.

скачать dle 10.3фильмы бесплатно
Өчигдөр, 09:04
Цас орж, сэрүүснэ
У.Хүрэлсүхийн засгийн газарт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хэн байх вэ?