Увс нууранд машинтайгаа живж амиа алдав » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Увс нууранд машинтайгаа живж амиа алдав

2016-08-16
 
Иргэд машинтайгаа гол мөрнөөр гатлаж яваад живж амиа алдах харамсалтай хэрэг гарсаар байна. Ихэнх нь гарамгүй газраар өөрсдөө дур мэдэн гарч яваад живдэг аж. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд нэг айлын таван хүн машинтайгаа голд живж амиа алдсан хэрэг гарсан бол өчигдөр мөн л нууранд машинтайгаа живсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын 8-р баг Увс нууранд, тус суманд оршин суух Ө /эр.27н/ живж нас барсан байна. Түүнчлэн Булган аймаг Булган сумын 6-р баг самбартай Хөтөл гэх газарт, "Toyota Prius-20” автомашин онхолдож зорчигч, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Х /эр.57н/ нас баржээ. Ийнхүү иргэд өөрсдийн буруутай үйлдэл хайхрамжгүй байдлаасаа болж, олуулаа буюу гэр бүлээрээ найз нөхдөөрөө аялж зугаалж яваад автын осол эсвэл гол усанд живж осолдох хэрэг олон гарсаар байгаа тул аялж амарч зугаалж явахдаа, орон нутгийн замд хурдаа тохируулж явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



скачать dle 10.3фильмы бесплатно
2017 шилдэг улс төрч хэн бэ?