Өмнөговь аймагт гарсан ноцтой хэргийн хохирогчийн биеийн байдал хүнд байна » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Өмнөговь аймагт гарсан ноцтой хэргийн хохирогчийн биеийн байдал хүнд байна

2017-02-7

 
Өнгөрөгч нэгдүгээр сард Өмнөговь аймгийн зарим сумдад онц хэрцгий аргаар үйлдэгдсэн дээрэм, булаалт, хүчингийн хэргүүд гарч, уг хэргийг тус аймгийн харьяа 19 настай Р гэгч үйлдсэн болохыг тогтоон шалгаж байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн. Сэжигтэн Р-ийн хохирогч болсон охины биеийн байдал муудсан тул нутгийнхан нь охины эмчилгээний зардал болон ар гэрийнхэнд нь туслах хандивын аян өрнүүлж эхэлжээ.

Хохирогч охин одоогоор хэвтэрт байгаа ба тархины яс хоёр газраа цуурсан, хоёр газар цөмөрсөн мөн цус хуралттай, гарын шууны өмнө хэсэг хугарсан, хөл гарын үзүүр хэсэг хөлдсөн гэх оноштойгоор эмчлүүлж байгаа юм. Ийнхүү охиноо хүнд бэртсэнээс үүдэн түүний эцэг эх орон байраа худалдаж, эмчилгээний зардал хийж ирсэн ч одоогоор тус айлд санхүүгийн бэрхшээл тулгараад байгаа тул ийнхүү нутгийн олон нь туслахаар болжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно
2017 шилдэг улс төрч хэн бэ?