ШУА, ХСИС-тай хамтран ажиллана » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

ШУА, ХСИС-тай хамтран ажиллана

2017-10-12
 
Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, хурандаа С.Баатаржав нар "Хамтын ажиллагааны санамж бичиг”-т /2017.10.11/ гарын үсэг зурлаа. 
Хамтын ажиллагааны зорилго нь  эрдэмтэн, судлаачдын оюуны боломж, бүрэлдэн бэхэжсэн материаллаг баазад түшиглэн улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, өндөр түвшний судалгааг хамтран хэрэгжүүлэх, судалгаа, сургалтын ажлыг нягт холбох, эрдэмтэн бэлтгэх, судлаачдыг чадавхжуулах, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц салбарын болоод салбар дундын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд оршиж байна. 
Энэ хүрээнд хоёр тал Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Шинжлэх ухаан, технологийн болон Боловсролын салбарын холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгох ба үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй байх, үр дүнгээ хамтран хэлэлцэж дүгнэх, харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримтлах аж. Түүнчлэн ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ХСИС-ийн захирал, профессор С.Баатаржав нар хоёр талын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, зам, тээврийн салбарт үр өгөөжөө илүү өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 
Ийнхүү хоёр тал хамтран ажилласнаар тодорхой асуудлуудыг шийдвэрлэж, ШУА-ийн харьяа хүрээлэн, ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн болон бүрэлдэхүүн сургуулийн хамтын ажиллагаа өргөжих юм.
 

скачать dle 10.3фильмы бесплатно
У.Хүрэлсүхийн засгийн газарт Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хэн байх вэ?