Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2017-11-23
 
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
 
Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг. Засгийн газар энэ залгамж чанарыг хадгалж Иж бүрэн түншлэлийн харилцааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэдгийг сайд Г.Занданшатар тэмдэглэв.
 
БНСУ ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэнд талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар хууль дээдлэх, авлига, хүнд сурталтай тэмцэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг хангах чиглэлээр тууштай ажиллаж байгааг тодотгов.
 
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлал, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт дулааны станц байгуулах, "Харгиа” цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс хоорондын шууд нислэгийн тоог нэмэх зэрэг асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно
2017 шилдэг улс төрч хэн бэ?