Монгол шагайн үүсэл » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Монгол шагайн үүсэл

2017-11-24
 
Шагайны үүсэл
Эрт цагаас өнөөг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний шагайн наадгайн нь нүүдэлчдийн үе үеийн амьдрал ахуйд тулгуурласан тоглох арга агуулга хэлбэрийн хувьд төгс боловсон оюуны соёлын чухал өвийн нэг билээ. Шагайн наадгайн гол хэрэгсэл нь шагай юм.
Шагайн наадгай нь тусгай орон байр,анги танхим,цаг зав болон багш шаарддаггүй зөвхөн гэрийн нөхцөлд орчноосоо сурч,намар тэнгэр дуугархаа больсон үеэс дараа жилийн тэнгэр дуугарах хүртэл хугацаанд тоглодог уламжлалт наадгай юм. Нүүдэлчин гэх тодотголтой ард түмэн мал сүргээ маллаж өсгөх, ан гөрөө хийх,, ах захаа хүндлэх ёсыг хэвшүүлэхийг үргэлчлэн харуулах зэргээр хүүхдэд хөдөлмөр, ёс суртахууны хүмүүжил олгож байдагаараа онцлогтой юм.
Уламжлалт ёс заншилтай холбоотой үүссэн тоглоомууд нь хүний бие мах бодод ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд оюун ухаан сэтгэн бодох чадвар, аливаа юмны оньсыг тайлах арга ухаанд ажигч гярхай чанарыг төлөвшүүлэх зэрэг олон давуу талуудтай.
скачать dle 10.3фильмы бесплатно
2017 шилдэг улс төрч хэн бэ?