М.Энхболд уучлал гуйсан ч хариуцлагын тухай дуугарсангүй » Төр.мн

М.Энхболд уучлал гуйсан ч хариуцлагын тухай дуугарсангүй

 
УИХ-ын дарга, Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд уучлал хүслээ. Тэрбээр "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахад оролцоогүй гэдгээ мэдэгдээд комиссын нэрийн өмнөөс ард түмнээс уучлал хүсчээ.

М.Энхболд цахим хуудсанаа "Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахад оролцоогүй. Олон нийтийг бухимдуулж, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна” гэжээ.

Гэхдээ уяачдын холбооны Ерөнхийлөгч хариуцлагын тухай дуугарсангүй. Тус уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унаж, гурван хүүхэд гэмтсэн юм. Мөн соёолон насны уралдааныг шөнийн цагаар зохион байгуулж, эмх замбараагүй байдлыг үүсгэсэн билээ.
 
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News