Мөрийтэй тоглоомчдыг зэвсэглэж дээрэмдсэн залууст хорих ял оноожээ » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Мөрийтэй тоглоомчдыг зэвсэглэж дээрэмдсэн залууст хорих ял оноожээ

2018-06-19

 Өнгөрсөн 2016 онд Сүхбаатар дүүргийн I дүгээр хороонд мөрийтэй тоглоом тоглож байсан залуусыг зэвсэглэсэн бүлэг этгээд дээрэмдэж, мөнгө, алтыг нь авч зугтаасан аймшигт хэрэг гарч байсан билээ.

Гар буу, хутгаар зэвсэглэсэн залуус болох "шош” хочит Н.Ариунгэрэл, Б.Насандэлгэр, Н.Билэгбаатар нарын долоон залууг ЭЦГ-аас шуурхайн эрэн сурвалжилан баривчилж, цагдан хорьсон байдаг. Тэд бусдын биед хүнд, хөнгөн зэрэг гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.

Тэгвэл тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, дээрх хүмүүсийг шунайхан сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг булаан дээрэмдэж авах зорилгоор зэвсэглэн дээрэмдсэн гэм буруутай тооцож, Н.Ариунгэрэлд 8, Л.Алтанхуяг С.Галбадрах нарт 6, М.Амартүвшинд 7, Н.Билэгжаргалд 11 жилийн хорих ял оноож, нэгийг нь тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно
Өчигдөр, 17:58
Сэрэмжлүүлэг
Хэн нь хамгийн поп улс төрч вэ?