Хууль бусаар алт олборлож байгаа иргэд, аж ахуйн нэгжид арга хэмжээ авлаа » Төр.мн

Хууль бусаар алт олборлож байгаа иргэд, аж ахуйн нэгжид арга хэмжээ авлаа

Увс аймгийн Тариалан сумын Бор хавцал болон Орлогын голын эхэнд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алт олборлож байсан иргэдэд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ын дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн шаардах бичиг хүргүүллээ.

Ажлын хэсэгт ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн З.Ганболд, МХГ-ын улсын байцаагч Ц.Баттулга, МХГ-ын улсын байцаагч Д.Сэнгэжав, БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Батзул, ГХБХБГ-ын дарга Ц.Энхбаатар, Цагдаагийн газрын эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цогоо нар багтсан байна. Ажлын хэсгийнхэн өчигдөр тухайн газар дээр очиж ажиллажээ.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News