Хувьцааны ногдол ашгийг өөрийн дансаар л хүртэх боломжтой » Төр.мн

Хувьцааны ногдол ашгийг өөрийн дансаар л хүртэх боломжтой

Хөрөнгийн зах зээл Монгол Улсад хөгжсөн 30 орчим жилийн хугацаанд иргэн бүрт ямар ч ялгаваргүйгээр ногдол ашиг хуваарилах ганц аж ахуйн нэгж нь "Эрдэнэс Тавантолгой” гэж хүн болгон итгэж найдан хүлээж байна. Гэхдээ энэ нь 2014 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэнд хамааралтай гэдгийг юуны өмнө тодотгоё.

Учир нь, тухайн цаг үед ийм шийдвэрийг төр, засгаас гаргаж, нийт гурван сая гаруй иргэнд "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлснийг бид мэднэ. Тэдэнд ногдол ашиг тараах боломж, 1072 ширхэг хувьцааг "амилуулах” бололцоо 2010 оноос бүрдэж, тус компани 461 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан ч ээлжит улс төрийн сонгуулиуд энэ боломжийг хааж байсныг энд онцолбол зохино. Учир нь, 2012 оны сонгуулийн өмнө эрх баригчид Хятадын "Чалько” компаниас 350 сая ам.долларыг урьдчилан авч иргэдэд тараасан, 2016 оны УИХ-ын сонгуулиас урьтаж зарим оюутан сургалтын төлбөрөө төлүүлж ахмад настан, бусад иргэн 300 мянган төгрөгийг бэлнээр авсан зэрэг нь хөрөнгийн зах зээлийн бодит дүрэм журмыг эвдсэнээр хуримтлал үүсэх нөхцөлгүй болгож байлаа. Тийм ч учраас "Эрдэнэс-Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар бага хэмжээний мөнгийг тарааж байхаар компанийнхаа чадавхийг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс ногдол ашиг тараахыг хойшлуулж, уурхайн олборлолт ашиглалтад анхаарах шийдвэр гаргасан нь зөв байсныг өнөөгийн байдал харуулж байна.

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн мэдээлснээр тус компани энэ оны эхний хагас жилийн байдлаар 370 тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, жилийн эцэст хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах санхүүгийн "тамир тэнхээ”-тэй болсон байна. Гэтэл одоогоор хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2.2 сая орчим иргэний 1.7 сая нь ногдол ашиг хүртэх дансаа нээлгээгүй байгаа юм. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой” компаниас ногдол ашгаа хүртэхийн тулд дансаа хэрхэн нээлгэх, энэ талаар иргэдийн идэвх сонирхол ямар байгаа талаар сурвалжиллаа. Өнгөрсөн баасан гарагт "1072 ширхэг хувьцаа” нэртэй тус компанийн мэдээллийн төвөөр очиход иргэдийн итгэл үнэмшил нэмэгдэж, идэвх сэргэсэн бололтой, цөөнгүй хүн үйлчлүүлж, бичиг баримт, хувьцааны талаар мэдээллээ тулгаж шалгуулсан байдалтай байсан юм. Баянгол дүүргийн иргэн Б.Саманд, дээхнэ үед хувьцааныхаа дансыг нээлгэхээр "Соёмбо” брокер дилерийн компанид 5000 төгрөг тушаасан боловч данс, мөнгө ч үгүй хоцорсноо учирлаж байлаа.

Гэтэл тухайн компани нь дампуурсан бололтой, Хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер, дилерийн компаниудын жагсаалтад байсангүй. Үүнийг тус биржээс тодруулж, үйл ажиллагаа явуулж буй өөр компани руу шилжүүлэх боломжтойг "1072 хувьцаа төв”-ийн ажилтан түүнд тайлбарлаж өгсөн юм. Ер нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, үйл ажиллагаа нь тогтмолжсон 50 гаруй брокер, дилерийн компанийн алинд ч хандаж, "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааныхаа дансыг нээлгэх боломжтой. "Эрдэнэс Монгол” компанийн санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболдын мэдээлснээр, тэдний харьяаллын "Эрдэнэс Тавантолгой "компанийн хувьцааны талаар УИХ нийт 10 гаруй тогтоол гаргасны дээр хамгийн бодитоор хэрэгжих үйл явц нь энэ оны эцсээр иргэдэд хуваарилах ногдол ашиг болж байна. Тус компанийн нийт хувьцааны 20 хувийг гадаад, дотоодын зах зээлд гаргаж хөрөнгө босгох, мөн 20 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдсэн бол 10 хувийг дотоодын компаниудад хувьцаа хэлбэрээр худалдах, үлдсэнийг (50 хувь) нь Засгийн газар мэдэлдээ байлгахаар тогтсон байдаг.

Тийм ч учраас "Эрдэнэс Монгол” компани Сангийн яамны ажлын хэсэгтэй хамтран "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн талаар тодруулах, бүртгэх ажлыг хийж, энэ оны есдүгээр сард эмхэлж дуусган мэдээллийг тодорхой болгосон байна. Үүний үр дүнд "Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 14.7 хувийг иргэд, 0.05-ыг Монголын аж ахуйн нэгж компани, 65.2 хувийг төр эзэмшиж байна гэсэн тоон мэдээллийг гаргажээ. Төрийн эзэмшлийн хувьд гадаад, дотоодын зах зээлд IPO хийж, хөрөнгө босгох тодорхой хувь багтаж байгаа юм. "Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн хугацаанд баруун Цанхийн нүүрсний үйлдвэрийг ажиллуулснаар, уурхайн амнаас бүтээгдэхүүнээ 71.5 ам.доллараар борлуулж эхэлсэн төдийгүй өнгөрсөн онд Хятадын "Чалко” компанид төлөх өрийг барагдуулж дуусгаад 1.2 тэрбум төгрөгийн орлого, 400 тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь хувьцаа эзэмшигч иргэдэд сайн мэдээ болж очих нь дамжиггүй. Тиймээс энэ оны төгсгөлд хуваарилах ногдол ашгаа хүртэхийн тулд иргэн бүр өөрийн дансаа нээлгэх нь айл өрхийн орлогод тодорхой дэмжлэг болохын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэхийн төлөө хийж буй ажил гэж ойлгож болно. "Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын үнэлгээг олон улсын аргачлалаар 4.5 тэрбум ам.долларын нөөц сантай гэж тодорхойлсныг "Эрдэнэс Монгол”-ын санхүү эрхэлсэн дэд захирал онцолж, нэгж хувьцаа бүр 933 төгрөгийн нэрлэсэн үнэтэй болохыг сануулсан байна билээ. Тэгвэл танд байгаа 1072 ширхэг хувьцаа ямархан үнэ цэнэтэй болохыг эргэж нэг бодохыг хүсч байна. Та тус компанийн хэчнээн ширхэг хувьцааг эзэмшиж байгаагаа 158989 дугаарын утсанд холбогдож өөрийнхөө регистрийн дугаарыг хийснээр тодруулах боломжтой бөгөөд дараах байдлаар хувьцаагаа ашигласан байх магадлалтайг хүснэгтээс харна уу.

Сургалтын төлбөр Зарлага

Үлдэгдэл 

хувьцаа

Сургалтын төлбөр 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд хувьцаа байхгүй 0 ширхэг хувьцаа
Сургалтын төлбөр Хэрэв та тухай жилүүдэд зөвхөн нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай. 536 ширхэг хувьцаа
Халамж Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол хувьцаа байхгүй 0 хувьцаа
Даатгал 2011 онд эрүүл мэндийн даатгалд 9 ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1.063 ширхэг хувьцаатай. 1063 ширхэг хувьцаа

 

Д.Мөнхжаргал

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News