Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргана гэсэн залиланд хууртахгүй байхыг санууллаа » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргана гэсэн залиланд хууртахгүй байхыг санууллаа

2018-09-18

Сүүлийн үед сошиал сүлжээгээр "Мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн мэдээлэл бүхий зар иргэдийн дунд тархаж байгаа нь мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бус үйлдэл гэдгийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас албан ёсоор мэдэгдэж байна.

Автотээврийн тухай хуулинд тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх талаар заасан байдаг бөгөөд "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг энэхүү хэрэгжилтийг ханган тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг журмын дагуу олгодог. Мэргэшсэн жолоочийн сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагууд эрхлэн зохион байгууулдаг тул иргэд, аж ахуйн нэгж байгуулагууд энэ төрлийн залилангийн гэмт хэрэгт өртөж, хохирогч болохоос сэрэмжлүүлж байна. 

Хууль бусаар үнэмлэх гаргах талаар мэдээлэл гаргагч, зар тараасан этгээдүүд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын нэр хүндэд халдаж байгаа учир холбогдох хууль, хяналтын байгууллагаар зохих арга хэмжээг авахуулахаар хандаад байна. 

Иймд мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах хүсэлтэй жолооч нар сургалт явуулах эрхтэй байгууллагуудад хандан суралцаж, зохих журмын дагуу мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно
Нэр:
Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Хэн нь хамгийн поп улс төрч вэ?