Архи, пивоор үйлчилдэг газруудаар шалгалт хийжээ » Төр.мн

Архи, пивоор үйлчилдэг газруудаар шалгалт хийжээ

 

 
Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран цагдаагийн байгууллагаас "Стандарт хяналт шалгалт”-ыг зохион байгуулжээ. Ази европын орнуудын дээд хэмжээний АСЕМ-ын 11 дүгээр хурлын үйл ажиллагаатай холбогдуулан хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг байгууллагуудын үйлчилгээний стандартыг хангуулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох архидан согтууруулахтай тэмцэх зорилготой шалгалт юм байна. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг нийт 248 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад зөрчил илэрсэн найман аж ахуйн нэгж, байгууллагад зохих хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Мөн удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News