Л.Энх-Амгалан: Татвар нэмэх нь зөв шийдэл биш » Төр.мн

Л.Энх-Амгалан: Татвар нэмэх нь зөв шийдэл биш

 
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх / юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн байр суурийг сонирхлоо.
 
- Засгийн газраас оруулж ирсэн найман төрлийн татвар ногдуулах санал УИХ-аас  дэмжлэг авбал бизнес эрхлэгчид дундаж орлоготой иргэдэд хэрхэн тусах вэ. Та юу гэж үзэж байна?
 
-Засгийн газар 2016 оны төсвийн тодотгол хийх саналыг УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ дотор хэд хэдэн татварыг нэмэх санал оруулж ирсэн. Та бүхэн мэдэж байгаа байх, 150 м/квадратаас дээш талбай бүхий орон сууцтай иргэдийн татвар тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Хоёрдугаарт, долоон жилээс дээш насжилттай автомашин хилээр оруулж ирэхэд татвар нэмэгдэх гэх мэт санал бий. Энэ бол Засгийн газрын санал. Улсын төсвийг хуулиараа УИХ батлах ёстой. УИХ дээр татвар нэмэх, тэр тусмаа санал болгож байгаа долоон нэр төрлийн татварыг нэмэхэд нийгэмд ямар үр дагавар авчрах вэ гэдэг тооцоо, судалгааг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр харъя гэж бодож байна.
 
-Хувь гишүүний хувьд та татвар нэмэхийг юу гэж үзэж байгаа вэ?
 
-Татвар нэмэхийг зөв шийдэл биш гэж үзэж байгаа. Яагаад гэвэл эдийн засгийн өсөлт байхгүй болчихсон. Ард иргэд маань орлогоо алдсан. Ажлын байргүй болж байгаа. Ийм хүнд үед таттар нэмэх нь зөв шийдэл биш. Гэхдээ нөгөө талаас төсвийн алдагдал үндсэндээ 3 их наяд хүрчихсэн байгаа учраас энэ алдагдлыг нөхөх төсвийн зөв эх үүсвэр, боломжууд юу байх вэ гэдэгт  чуулганы хуралдаан дээр хэлэлцүүлгийн үеэр байр сууриа тодорхой илэрхийлнэ.
 
-Нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар нэмнэ гэж байна. 30 саяас дээш  орлоготой иргэдийн хүн амын орлогын албан татварыг 25 хувь болгох саналд иргэд бухимдаж байна. Энэ тухай та юу хэлэх вэ?
 
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, 30 саяас дээш орлоготой иргэдийн хүн амын орлогын албан татварыг нэмэх саналууд зөвхөн Засгийн газар дээр өргөн баригдсан. Хэлэлцүүлэг УИХ-ын чуулганы хуралдаанаар явагдаж, төсөв батална.  Тэр үед үндэслэл тооцоог харна гэж бодож байна. Би түрүүнд хэлсэн, миний хувьд аливаа татвар, шимтгэлийг нэмэх нь цаг хугацааны хувьд зөв шийдэл биш гэсэн байр суурьтай байгаа.
 
-Ажил олгогч эзэд ажлын байраа нуух, татвараас зугтах байдал гарч магадгүй?
 
-Ийм явдал гарахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл, ажилгүйдлийн хувь хэмжээ 10 хувьд хүрчихсэн байна. Ийм байна гэдэг 120-130 мянган иргэн ажилгүй, орлогогүй байна гэсэн үг. Аж ахуй нэгжүүдийн орлого буурсан учраас орон тоогоо маш их цомхотгож байна. Цаашид ажил олгогчдын төлх нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх юм бол бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд маш хүнд дарамт үүснэ. УИХ-аас Засгийн газар дээр өргөн баригдсанаас арай өөр шийдэл гарах байх.
 
Ч.Олдох
Эх сурвалж: POLIT.MN

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News