Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо » Төр.мн

Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо

 
Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх асуудлыг тусгасан УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. 

Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдав. 

1990-ээд оноос хойш Ю.Цэдэнбалын улс төрийн хэлмэгдсэн амьдралын талаарх түүхэн үнэнийг ард түмэнд таниулах ёстой гэсэн саналыг орон нутгийн иргэд, алдар гавьяатнууд, цэрэг армийнхан, эрдэмтэн судлаачид төрийн дээд байгууллагад ирж байсныг харгалзан үзээд энэхүү тогтоолыг төслийг боловсруулсан байна. 

Уг тогтоолын төсөлд: 

Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг цагаатгуулах гомдлыг зохих журмын дагуу холбогдох байгууллагад гарган, шийдвэрлүүлэх, 
Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид даалгах, 
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн /хуучин нэрээр/ 1961 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 168 дугаар зарлиг, 1966 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дүгээр зарлиг, 1979 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 240 дүгээр зарлигаар тус тус төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалд олгосон БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал цолыг буцаан олгох асуудлыг судалж, шийдвэрлэх;
Ю.Цэдэнбалын 1946-1988 он хүртэлх хугацаанд ажиллаж амьдарч байсан түүхт байрыг "Ю.Цэдэнбалын гэр музей” болгож зохион байгуулах, 
Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Засгийн газрын комиссыг байгуулж ажиллуулах зэрэг асуудлууд багтаж байгаа юм байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News