Урд хөрш Монголоос авах махны экспортдоо хориг тавьжээ » Төр.мн

Урд хөрш Монголоос авах махны экспортдоо хориг тавьжээ


БНХАУ-ын Хяналт, Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхий Газар Монголын  үхэр, хонины  мах болон холбогдох махан бүтээгдэхүүнийг экспортлох эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.  Ингэснээр  энэ оны есдүгээр сарын 14-ноос хойш Монгол улсаас Хятад улс руу тээвэрлэсэн үхэр, хонины махыг буцаах эсвэл устгал хийхээр болж буй юм.  Махны экспортыг ямар шалтгааны улмаас зогсоох шийдвэр гаргасан нь одоогоор тодорхойгүй байна. 

Манай улсад саяхан дэлгэрсэн  малын өвчтэй холбоотой байж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байна. Тодруулбал, энэ оны долоодугаар сарын 16-нд  Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд малын шүлхий өвчин гарч, нийт 43 үхэр малын шүлхийгээр өвчилсөнөөс гураван нь үхсэн. Өмнө нь 2015 оны арваннэгдүгээр сарын 23-нд малын шүлхий өвчины тохиолдол гарсан билээ. Мөн Ховд аймагт малын онц ноцтой халдварт өвчин болох мялзан төст өвчин  илэрсэнийг энэ сарын 9-нд  Монгол улс  Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн байгууллагад мэдээлсэн бөгөөд тус аймагт нийт 1400 ямаа, 430 хонь  өвчний вирус тээж байгаагаас 27 ямаа, есөн хонь үхсэн бөгөөд дөрвөн ямааг устгалд оруулсан билээ. 
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News