Н.Энхболдыг МУЗН-ийн Ерөнхийлөгчөөр дахин сонгов » Төр.мн

Н.Энхболдыг МУЗН-ийн Ерөнхийлөгчөөр дахин сонгов

 
Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ийн Ерөнхийлөгчөөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдыг дахин сонголоо.
 
Тус байгууллага энэ сарын 15-нд Үндэсний чуулганаа зохион байгуулж, Ерөнхийлөгчөө сонгох, "МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль”-д нийцүүлэн нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн байна.
 
Хуралд 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдыг МУЗН-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгож, 2 жил тутам болдог байсан Үндэсний чуулганаа 4 жил болгохоор шийдвэрлэжээ. Мөн МУЗН-ийн гүйцэтгэх удирдлага болон Ерөнхий нарийн бичгийн даргын газар, Дунд болон анхан шатны хорооны ажилтнууд аль нэг улс төрийн нам, эвсэл, түүний дэргэдэх байгууллагад гишүүнчлэлгүй байхыг дүрэмдээ тусгасан байна.
 
Түүнчлэн МУЗН-ийн Стратеги төлөвлөгөөнд нэмэлт, тодотголд зорилтот бүлгийн хүн амыг амьдрах ухааны болон мэргэшүүлэх сургалтад хамруулж, ажлын байранд зуучлах, нэн ядуу, бага орлоготой өрхийн амьжиргааг дэмжих зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тусгажээ.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: "Монцамэ” агентлаг

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News