Хуурамчаар мөнгө хэвлэсэн этгээдүүдийг баривчилжээ » Төр.мн

Хуурамчаар мөнгө хэвлэсэн этгээдүүдийг баривчилжээ

 
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 11 сарын байдлаар 259 хуурамч мөнгөн тэмдэгтийн талаар гомдол мэдээлэл бүртгэгджээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газар, "Монголбанк”-тай хамтран мэдээлэл хийлээ.
 
Одоогоор нийт 10 гаруй сая төгрөг бүхий мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн  арав гаруй залуусыг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн прокурор руу шилжүүлжээ. Мөнгөн тэмдэгтийг 35 хүртэлх насны компьютер, график, дизайн чиглэлийн мэргэжилтэй залуус бүлэглэж, хэвлэдэг болохыг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.
 
Хуурамч мөнгөн тэмдэгт хийдэг иргэд нь шөнө оройн цагаар ТҮЦ, найман нэрийн дэлгүүрээр хуурамч мөнгөө гүйлгээнд оруулдаг байна. Жижиг худалдаа эрхлэгчид хуурамч мөнгөн дэвсгэртийг таньж, ялгах боломжгүйгээс  хохирч үлдэж буй учраас  хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөлөө.
 
Хуурамч мөнгөн тэмдэгт нь ихэвчлэн хуучирч, үрчийсэн байдаг аж.  Арилжааны банкууд хуурамч мөнгийг илрүүлэх боломжтой бөгөөд банкны мөнгө тоологч машин хурамч дэвсгэртийг шууд таньдаг байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News