З.Энхболд: МАН-ынхан манай намын сонгуульд бүү санаа зов » Төр.мн

З.Энхболд: МАН-ынхан манай намын сонгуульд бүү санаа зов

 
Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулах үйл ажиллагаа  болж байна. Энэхүү үйл ажиллагааг нээж АН-ын дарга асан З.Энхболд  үг хэллээ.

Тэрбээр "Манай намын даргын сунгаанд таван хүн нэр дэвшиж байна. Энэ таван хүн түүхэнд сайн муугаар бичигдсэн  намын даргын үүргийг хэн нь ч сонгогдсон бай сайнаар авч явна гэдэгт итгэлтэй байна. Ялсан ч ялагдсан ч бие биедээ амжилт хүсээд хамтран ажиллаарай. Манай намын даргын сунгаа дүрмийн дагуу явагдаж байна. Энд намд ажилласан жилээр нь ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй. Иймээс хөгшин залуу гэж сошиалд гомдоллохоо боль. Намын даргад нэр дэвших бүх гишүүдэд нээлттэй байсан. Сонгууль явуулахад зардал гарах нь тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 10-15 тэрбум төгрөг зарцуулагддаг. Бид байдаг бүх зардлаа хасаад энэ удаад 1.5-2 тэрбум төгрөгт багтаахаар төлөвлөсөн. Үүнийг иргэд ойлгож байгаа.

Харин улс төрийн өрсөлдөгч Ардын нам манай намыг шинэчлэхэд, намын даргын сонгуульд их санаа зовж байна лээ. Манай намын сонгуулиас хол бай. Битгий санаа зов Утаагаа алга болго оо. Та нартай, та наргүй бид болчихно” гэв. Мөн тэрбээр намын даргад өрсөлдөж буй таван нэр дэвшигчид амжилт хүсээд 2020 оны амжилт өнөөдрөөс эхэлнэ” гэлээ. 

АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр таван хүн нэрээ дэвшүүлээд байгаа юм.Тодруулбал УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Боловсролын сайд асан АН-ын гишүүн Л.Гантөмөр, нар намынхаа даргын сунгаанд өрсөлдөхөөр хуулийн хугацаанд материалаа бүрдүүлэн өгчээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News