Төр, нийгмийн түншлэлийн зөвлөгөөн Дархан-Уул аймагт болно » Төр.мн

Төр, нийгмийн түншлэлийн зөвлөгөөн Дархан-Уул аймагт болно


Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас "Төр, нийгмийн түншлэл-2017” зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Зөвлөгөөн энэ сарын 24-нд Засаг даргын Тамгын газрын "Хурлын танхим”-д болох юм байна. Үүнтэй холбогдуулан иргэн, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажилд санал авч, эхэлжээ.
 
Иргэд 7037-1212 утсаар болон "Иргэдийг хүлээн авах өрөө”-гөөр үйлчлүүлж санал, хүсэлтээ ирүүлэх боломжтой юм байна. Мөн тус зөвлөгөөнийг утгаж маргааш аймгийн Иргэний танхимтай хамтран "Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж, иргэд, төрийн бус байгууллагуудын саналыг авах аж.
 
Анх удаагаа зохион байгуулж буй "Төр, нийгмийн түншлэл-2017” зөвлөгөөн нь аймгийн Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017-2020 онд аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд төр, хувийн хэшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн бодлого боловсруулахад иргэн, ТББ-ын саналыг тусгаж, оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажээ.
 
Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэхээр тусгасан бодлого, шийдвэр, төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг оролцогчдод танилцуулах бөгөөд зөвлөгөөнөөс гарсан үр дүн, шийдвэрийн төслийг танилцуулж, батлах юм байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News