Ирэх жил тэтгэвэр 11 хувиар буюу 40 мянган төгрөгөөр нэмэгдэнэ » Төр.мн

Ирэх жил тэтгэвэр 11 хувиар буюу 40 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

 

Монгол улсын эдийн засаг хүндэрсэн энэ үед цалин тэтгэврийг нэмэхгүй байх чиглэл барьж байсан Засгийн газар ирэх жил тэтгэврийн нэмэгдэлд 161 тэрбум төгрөг зарцуулахаар боллоо. Ингэснээр ирэх оны эхний өдрөөс эхлэн эхний ээлжинд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянгад, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 250 мянгад хүргэх юм байна. 

390 мянга гаруй иргэн тэтгэвэр авна хэмээн тооцоолсон. Ирэх жил тэтгэврийн санд 1 тэрбум төгрөг төвлөрч 1,6 тэрбум төгрөгийн зарлага гарах тооцоотой байгаа юм. 161 тэрбум төгрөгтөө багтааж бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 11 орчим хувиар буюу 40 мянга гаруй төгрөгөөр нэмэгдэх юм. 
ТӨР.мн А.Бэхи


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News