“Ц.Нямдорж, Б.Наранхүү нарыг эгүүлэн татуулах асуудлаар тууштай ажиллана” » Төр.мн

“Ц.Нямдорж, Б.Наранхүү нарыг эгүүлэн татуулах асуудлаар тууштай ажиллана”


УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Б.Наранхүү нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлаар цэцэд хандахаар болсон талаараа өнөөдөр О.Алтангэрэл, Д.Миеэгомбо нарын хуульчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд хуульч О.Алтангэрэл "Сүүлийн үед манай хуульчид Үндсэн хуулийн цэцэд чамгүй олон асуудлаар хандлаа. Миний бие Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдлаа, хуульч Б.Жавхлант ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг магадлуулах, Д.Миеэгомбо УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар, хуульч Мөнхзул Үндсэн хуулийн зарим гишүүд бүрэн эрхийн хугацаа нь дуусчихаад байхад ажиллаж байгаа асуудлаар тус тус хандсан.

Энд нэг нийтлэг зүйл байгаа. Тэр нь, Үндсэн хуулийн цэцэд хандсан явдал. Бид Монгол Улсад хууль тогтоомж гэж байгаа бол хуулийн дагуу асуудлаа шийдээд яв гэсэн итгэлээр хүсэлтүүдээ гаргасан. Харамсалтай нь бидний хүсэлтүүдийг төдийлөн авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. Бидний хүсэлт ямар хүн дээр хуваарлигдсан нь хүртэл тодорхойгүй байна. Тиймээс бид энэ асуудлыг илүү тодорхой болгох үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагыг бидэнтэй хамтран ажиллаач ээ гэж мэдээлэл хийж байна” гэж тодотгосон юм.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News