Дархан, Сэлэнгийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа » Төр.мн

Дархан, Сэлэнгийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа

 
Энэ сарын 8, 9-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулсан байна. Одоогийн байдлаар Улаанбаатараас Дархан, Сэлэнгэ чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байгаа бөгөөд Өвөрхангай, Дундговь чиглэлийн авто замуудад цас ихээр шуурч үзэгдэх, харагдах байдал хязгаарлагдсан, хальтиргаа, гулгаа ихээр үүссэн байна.

Иймд онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, өвлийн дугуй, шатах, тослох материалыг бэлтгэж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News