Дорнод аймагт 10 настай хүү сураггүй алга болжээ » Төр.мн

Дорнод аймагт 10 настай хүү сураггүй алга болжээ

 Дорнод аймгийн Халхгол суманд 10 настай хүү сураггүй алга болжээ.  Тодруулбал, тус сумын Цогтсүмбэр багт иргэн М /10 настай, эрэгтэй/ хоёрдугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 22:37 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу орон нутгийн 78 хүн, зургаан автомашинтай оройны 19:00 цагаас сумын төвд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч хүүг олоогүй тул хоёрдугаар сарын 21-ний өдрийн 02:55 цагт эрэн хайх, ажиллагааг түр зогсоожээ.

Улмаар өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхлэн хүүг дахин үргэлжлүүлэн хайж эхэлжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News