Тавантолгойн хэлэлцээ үргэлжилж байна » Төр.мн

Тавантолгойн хэлэлцээ үргэлжилж байна

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулах хэлэлцээ үргэлжилж байна. Стратегийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээ шинэ оны ажлын эхний өдөр эхэлсэн. Засгийн газар болон хөрөнгө оруулагчидтай хийсэн ерөнхий том уулзалтууд дуусан бөгөөд дэд уулзалтын шатанд талууд шилжээд байна. Дэд уулзалт нь орд газар, төмөр зам гэж хоёр хуваагджээ. Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтад урьдчилсан байдлаар нэг тэрбум ам.доллар зарцуулагдах аж.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хамтарсан түншлэл 267 км төмөр зам барьж дуусгана. Мөн 2.5 жилд 30 сая тонн хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих юм. Гурвалсан нэгдэл "Эрдэнэс Тавантолгой”-н БНХАУ-ын "Чалко” компанид төлөх өрийг барагдуулах болон гэрээний үүргийг хариуцна.

Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани 2014 онд 5.7 сая тонн нүүрс БНХАУ-д нийлүүлж, дотоодын нүүрс экспортлогч компаниудыг тэргүүлсэн. Тавантолгойн орд нь газрын гадаргад ойр байрласан, ил аргаар олборлох бололцоотой. Энэ нь бага өртөг зардлаар олборлож зах зээл дээр өрсөлдөх боломжтой гэсэн үг. Сул тал нь дэд бүтэц хөгжөөгүй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Тавантолгойд хөрөнгө оруулалт хийх Японы "Сумитомо” корпорацийн зах зээлийн үнэ цэнэ нь 13 тэрбум ам.доллар, бэлэн мөнгөний чадвар нь 10 тэрбум.

Түншлэлд багтсан Төрийн өмчит "Шиньхуа Энержи” компанийн зах зээлийн үнэлгээ 13 тэрбум ам.доллар бөгөөд бэлэн мөнгөний чадвар нь 10 тэрбум. Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулах үндэсний "Энержи Ресурс” компанийн зах зээлийн үнэлгээ нь 500 сая, бэлэн мөнгөний чадвар нь 250 сая ам.доллар. Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийг "Сумитомо”, "Шиньхуа Энержи” сонгосон.

Тавантолгой төслийг хариуцаж буй Монгол Улсын сайд М.Энхсайхан "Төслийн 51 хувийг "MongolianMining Corporation” эзэмшинэ” хэмээн онцоллоо. Тавантолгой мега төсөл. Том үйлдвэрлэл, том тээвэрлэлт, том борлуулалтын үр дүнд Монгол Улс дэлхийн коксжсон нүүрсний зах зээлд өөрийн гэсэн орон зайгаа тодорхойлох юм.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News