Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах уу? аваад үлдэх үү? » Төр.мн

Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах уу? аваад үлдэх үү?

 

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа УИХ-д хүргүүлсэн. Өчигдөр УИХ дахь хоёр бүлэг хуралдах байсан боловч асуудлыг хойшуулахаар шийджээ. Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
 
Учир нь Улсын Ерөнхий прокуророос УИХ-д саналаа хүргүүлснээс хойш 48 цагийн дотор энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Хуулийн хугацаа нь өнөөдөр 17.00 цагт дуусгавар болж байгаа учраас намын бүлгүүд энэ асуудал дээр байр сууриа нэгтгэсний дараа УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдах ёстой юм. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороод хуралдах юм. Ингэснээр УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэх юм. УИХ дахь АН-ын бүлэг ч энэ асуудлаар хуралдаж бүлгийн гишүүн Д.Муратыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэх болов уу?

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News