Д.Мурат, Д.Гантулга нарт эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлжээ » Төр.мн

Д.Мурат, Д.Гантулга нарт эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлжээ

 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга болон УИХ-ын гишүүн Д.Мурат нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Д.Мурат болон түүнтэй хамт шүүгчдэгч М.Елузаг нарын хэрэг өнгөрсөн баасан гарагт  ирсэн бол Д.Гантулгын хэрэг өчигдөр ирсэн байна.

Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6.1 буюу Хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах, түүнтэй хамт шүүгдэгч М.Елузагт 11.4.1 буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах,  21.2.1  Худал мэдүүлэх  зэрэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлжээ.

Харин Д.Гантулгад Эрүүгийн хуулийн 12.1.1 буюу Хүчиндэх гэсэн зүйл заалтаар хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлээд байна.

Шүүх 15 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлэг товлоно гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News