Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгахаар Ерөнхийлөгчид ханджээ » Төр.мн

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгахаар Ерөнхийлөгчид ханджээ


МҮБХ-ынхон өнөөдөр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгаж, хохирсон бөхчүүдэд цолыг нөхөн олгуулахаар Ерөнхийлөгчид хандлаа. Албан бичигтээ "Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1987 оны Наадмын 4-ийн даваанд Москвагийн олимпийн мөнгөн медальт, улсын начин Жамцын Даваажавт өвдөг шороодсон ч тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дахин барилдуулна гэж хууль бус шийдвэр гаргахад Ж.Даваажав: "...хаяж болдоггүй бөх юм бол дахин барилдаж яахын” гэж орхин явснаар дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсанд тооцож байжээ.

1993 оны 6 даваанд Ховд аймгийн харьяат, улсын начин Мөнхбаатарт наадамчин олны өмнө унахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсан гэсэн хууль бус, илт үндэслэлгүй шийдвэр гаргаж улсын начин Мөнхбаатарыг хохироосон.

Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй 5 удаа үзүүр түрүүнд үлдэж барилдахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлагууд Д.Мөнх-Эрдэнэ чамд арсланг чинь өгчихье, халх хүн 10 түрүүлэх гэж байна, дэмжээд унаад өг олон удаа дарамталж, шахаж, шантаажилсны үр дүнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь давж 5 удаа түрүүлж байсан.

Мөн үүнээс гадна Улсын Баяр Наадамд улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, төв аймгийн харьяат, улсын харцага Ж.Намжилдорж нараас мөн л дээрх аргаар дарамталж, шантаажилж, найраа хийж даваа авч, дээрх бөхчүүд, хөлс, хөдөлмөр, даваа, цол, боломжоороо хохирч үлдсэн байдаг” гэхчлэн олон ноцтой баримтуудыг дэлгэжээ. Мөн тухайн үеийн барилдааны бичлэгийг ч хавсаргасан байна. Ингээд архивын бичлэг болон Ерөнхийлөгчид хандсан албан бичгийг үзнэ үү.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News