Д.Муратыг цагаатгажээ » Төр.мн

Д.Муратыг цагаатгажээ

    Баян-Өлгий аймгаас сонгогдон УИХ-ын гишүүн болсон Д.Мурат эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн, эрүүл мэндэд  хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад байсан юм. Тэгвэл өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх Эрүүгийн хуулийн 11.6.1, 21.2.1-д зааснаар буруутган шүүн хэлэлцлээ.  Шүүхээс УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 
 
Шүүхийн энэ шийдвэрийг хохирогч Д.Бахытгүл эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдээд байгаа юм. 

УИХ-ын гишүүн Д.Муратыг Эрүүгийн хуулийн 11.6.1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 21.2.1-д Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн хэмээн заасан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. 

Төр.мн 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News