Нүүдэлчдийн төлбөрийн хэрэгслийг багтаасан цуврал ном бүтээв » Төр.мн

Нүүдэлчдийн төлбөрийн хэрэгслийг багтаасан цуврал ном бүтээв

 
Монголбанкнаас санаачлан эртний эдлэл, монголчуудын эд өлгийн соёлын дурсгалыг судлагч, цуглуулагч Ц.Батсайхантай хамтран бүтээсэн "Монголын их эзэнт улсын зоос, мөнгөн тэмдэгт”, "Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, "Монгол Улсын гүйлгээний болон дурсгалын зоос” гурван цуврал түүхийн бүтээл уншигчдын гарт очлоо.
Эдгээр номонд Монголын Их Эзэнт улсын үеэс өнөөг хүртэлх монголчуудын төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгслийн тухай өгүүлсэн бөгөөд түүхэн он дарааллаар нь холбогдох гэрэл зураг, түүхий эд өлгийн зүйлсийн хамт баримтат эх сурвалжид үндэслэн бүтээжээ.
Монгол Улсад банк, санхүүгийн байгууллага, Монголбанк үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг угтан бүтээж буй уг боть нь монголчуудын уламжлал, соёлын талаар шинэ сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой мэдээлэл өгөхийн сацуу Монголын түүх соёлыг судлах, хамгаалах, сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулах юм.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News