Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чухал гэв » Төр.мн

Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чухал гэв

Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чухал гэв
Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл нь жендэрийн тэгш бус байдлаас бий болдог бөгөөд тэгш бус байдлыг улам дэвэргэж байдаг. Энэ нь хүний эрхийн зөрчил төдийгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд эрх мэдлийн тэгш бус байдлыг илэрхийлдэг. Гэхдээ өнөөдөр жендэрийн асуудлыг хоёрхон хүйст хамааруулж ойлгох, судлах, хэлэлцэх нь учир дутагдалтай болжээ. Бусад хүмүүсийн эрх үүнд хамааралтай хэмээн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг илтгэлдээ дурдаж байлаа.
"Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт онол, практикийн бага хурлыг Хүний эрхийн Үндэсний Комисс Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газар "Жендэрээс үүдэлтэй тэмцэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хохирол нөхөн төлүүлэх үйл ажиллагаа", Улсын ерөнхий прокурорын газар "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шалгах шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал", Хууль сахиулах их сургууль "Гэр бүлийн хүчирхийлэл, өнөөгийн байдал", "Жендэрээс үүдэлтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтын тогтолцоо" зэрэг сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Хууль сахиулах байгууллагын түвшинд тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, сайн туршлагыг харилцан солилцож, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох зэрэг асуудлыг хөндөн хэлэлцлээ.

Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл нь хүний эрх, эрүүл мэнд, үндэсний хөгжилд өргөн хүрээнд нөлөөлсөн нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. хамгийн түгээмэл тохиолддог ч, цөөн мэдээлэгддэг хүний эрхийн зөрчил юм. Хүчирхийлэлд өртөгсдийн олонх нь хүчирхийллийг мэдээлэхгүй байгаа нь тэдэнд үзүүлдэг тусламж үйлчилгээний хувилбар, боломж хязгаарлагдмал, хүчирхийлэл үйлдэгчийг бус хохирогчийг буруутгах хандлага бүхий нийгэм, соёлын хэм хэмжээ давамгайлж байгаатай холбоотой хэмээн оролцогчид үзэж байна.

Хурлын нээлтэд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, оролцож үг хэллээ. Мөн тус хуралд оролцогчдод зориулж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс илгээсэн илгээлтийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар уншиж, танилцуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргад гардуулан өглөө.  
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 2018 оны эхний 10 сарын байдлаар 32 878 бүртгэгджээ. Энэ нь нийт гэмт хэргийн дуудлага, мэдээллийн 3.8-6.8 хувийг эзэлж байна. Зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүчирхийлэл үйлдэгчийг шүүх, цагдаагийн байгууллагад өгөхөөс илүү, хүчирхийлэгчийн зан үйлийг засч авахыг хүсдэг тул албадан болон сайн дурын сургалтыг зохион байгуулах, хамтарсан багаар ажиллаж төлөвшүүлэх зан үйлд сургах хэрэгцээ шаардлага байгааг Цагдаагийн байгууллагын төлөөлөл хэлж байв. Хохирогчийг хамгаалах түр байрны хүртээмж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ, хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, иргэд, төрийн байгууллага хамтарсан баг, бүлэг байгуулан ажиллах, хүчирхийллийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг бүрдүүлэх, мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох, олон нийтийг татан оролцуулах, хүмүүсийн хандлагыг өөрчлөх зэрэг олон санал дэвшүүллээ. Уг хурлын хэлэлцүүлгийн үр дүнд Зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр боллоо.
Эх сурвалж http://www.info.mn
Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чухал гэв
Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чухал гэв
Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чухал гэв
Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чухал гэв
Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хүмүүсийн хандлагыг өөрчлөх чухал гэв
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News