Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган суллагдлаа » Төр.мн

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган суллагдлаа

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн  Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр  2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс саатуулаад байсан билээ. Түүнийг Авлигатай тэмцэх газраас лицензийн  хэрэгт холбогдуулан саатуулсан. Харин яллагдагч О.Эрдэнэбулганы өмгөөлөгч Х.Базаррагчаа дээрх шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Тэгвэл Ерөнхий шүүгч өмгөөлөгчийн гомдлыг  хүлээн авч өмнөх шүүхийн захирамжийг хүчингүй болгосноор ийн суллажээ.

 

Түүнийг саатуулаад буй Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” бол яллагдагчийг 30 хоногийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авах” гэж заасан байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News