Ард түмэн гэж байдгийг МАНАН-д мэдрүүлэхэд Таны хүч хэрэгтэй » Төр.мн

Ард түмэн гэж байдгийг МАНАН-д мэдрүүлэхэд Таны хүч хэрэгтэй

 

 

 

Хуулийн цаана,төрийн дээр албан бус эрх мэдлийн хана босгосон МАНАН бүлэглэлийнхэн ард түмэн гэж байдгийг мартатлаа "өндөрт гарсан” тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ярьсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд Сүхбаатарын талбайд 20 мянган хүн цугларсныг "мөнгөөр жагслаа,өвлийн хувцастай хоёр,гурван мянган хүн хорин мянга юм шиг харагддаг” гэх мэтээр үгүйсгэснээрээ УИХ-ын дарга М.Энхболдыг тойрон хүрээлэгсэд ард түмэн гэж байдгийг мартсан байснаа харуулсан юм.

Хууль, шүүх, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм гэсэн ардчиллын дархлаа болсон байгууллагуудыг эрх мэдэл, мөнгөний хүчээр худалдан авч,өөрсдийн "утсан хүүхэлдэй” мэт болгосон хүмүүс ард түмнийг цагаан цаас мэт үзэх нь аргагүй байх. Гэвч Монгол ардчилсан улс юм бол,цаашид иргэд хождог,улс хөгждөг замаар явахыг хүсвэл МАНАН гэх албан бус эрх мэдлийн эсрэг нийтээрээ нэгдэхээс өөр замгүй.Үүнийг яс махаараа ойлгосон 20 мянган хүн 27-ны өдөр ирсэнд ирээгүй хүмүүс өмнөөс нь баярлаж байгаагаа илэрхийлсээр байсан.

Өнөөдөр тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 10-нд улс орон даяар болж буй"МАНАН-гийн эсрэг бүх ард түмний цуглаан”-д өмнөхөөс хоёр, гурав дахин олноороо ирж байж МАНАН-гийнханд ард түмний халуун амьсгаа,хурц үгсийг мэдрүүлж чадна.

27-ны цуглааны дараа МАНАН-гийнхан ард түмэн гэж байдгийг бага боловч мэдэрсэн бол өнөөдөр ард түмнээс айх мэдрэмжийг тэдэнд өгмөөр байна. Үүний тулд олуулаа нэгдэх хэрэгтэй.Ард түмэн гэж байгаа шүү гэдгээ харуулахын тулд бүр олуулаа болж харагдах хэрэгтэй.

Хүмүүс ярьж байна. Эл тэмцэл наанаа МАНАН-гийн толгойлогч нэг л хүнийг УИХ-ын даргаас буулгахын төлөө мэт боловч цаанаа 28 жилийн ядуурал, авлигал,утааны эсрэг тэмцэл юм шүү гэж...

Асар өргөн уудам газар нутагтай,асар их баялагтай,гуравхан сая хүнтэй байж 30-хан гэр бүлийн эрхшээлд байна гэдэг нэн гунигтай бөгөөд харамсалтай.

Тиймээс өнөөдөр л тэмцэхгүй бол, өнөөдрийн нэг,хоёр цагаа Сүх жанжныхаа талбайд ирэхэд зориулахгүй бол үр чинь үлдэх Монголд юундаа итгэж,найдах вэ? Байгалийн баялаг, эрх мэдлийн боломжууд, төрийн албаны томилгоонууд,таны саналаа өгдөг сонгууль хүртэл цөөхөн хүний хяналтад бүрэн орсныг сүүлийн үеийн үйл явдлууд, мэдээ мэдээллүүдээс бид тодорхой харж,мэдэрч байгаа.

Ардчилсан улсад байдаг жишгээр ард түмэн яажөөрсдөдөө тэр бүх боломжуудыг буцаан авах вэ? Тэгвэл тэр боломж өнөөдөр ирж байна. Ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдсон тавын таван гишүүн ард түмнээ цуглаанд нэгдэхийг уриалж байгаа энэ боломжийг өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө ашигла. Товчхон хэлэхэд Та талбайд гарч ирж, ардчилсан орны иргэн гэдгээ мэдэр,бас мэдрүүл.

Өнөөдрийн ядуурал, авлигал,утаа бол өнгөрсөн тогтолцооны үр дагавар.Цаашдаа ядууралтайгаа,авлигалтайгаа,утаатайгаа хэвээрээ байх уу? Үгүй гэвэл та ард түмэнтэйгээ тэмцэлд нэгдээрэй гэж уриалж байна.

Ард түмэн гэж байдгийг МАНАН-гийнхан мэдрэх ёстой.Үүний тулд та өнөөдрийн нэг,хоёр цагаа өөртөө зориулаад цуглаанд нэгдэх хэрэгтэй.

Г.Саран

 


скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News