Нөхөн сонгуульд нэр дэвшигч энэ сарын 15-ны дотор чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана » Төр.мн

Нөхөн сонгуульд нэр дэвшигч энэ сарын 15-ны дотор чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана

 УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тогтоох тухай УИХ-ын тогтоолыг батлаад буй.  Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5-д "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.” гэж заасан байдаг. 
Энэ дагуу төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвших бол 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий албан тушаалтандаа гаргасан байх шаардлагатай юм.
Ирэх зургадугаар сард явагдах Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулиар 287.6 сая төгрөгийг зарцуулна. Уг сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах юм. 
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News