Дөрвөн эмэгтэйг хугацаанаас нь өмнө суллав » Төр.мн

Дөрвөн эмэгтэйг хугацаанаас нь өмнө суллав

Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ял эдэлж байсан дөрвөн иргэнийг хугацаанаас өмнө суллаж, хоёр иргэний ялыг хөнгөрүүлсэн тухай өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхээс мэдээллээ. Тэдний нэг нь хамгийн олон буюу таван хүүхдийн эх байв.
Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх тус дүүргийн нутагт байрлах ШШГЕГ-ын харьяа дээрх ангид ял эдэлж байсан зургаан иргэнийг хугацаанаас нь өмнө суллах, дэглэм бууруулах дүгнэлтийг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. Прокурорын байгууллага эл дүгнэлтийг хянан, хэлэлцэж, дээрх шийдвэрийг гаргасан байна. 
Тэдний дунд байсан таван хүүхдийн эх хэлэхдээ, "Үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр хийж амьдарна. Өнөөдөр үр хүүхдүүддээ очих боломжийг надад олгосон шүүх байгууллагад маш их баярлалаа" гэдгээ илэрхийлжээ.
Ийнхүү олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хоёр эмэгтэйн ял хөнгөрч, дөрвөн ээж үр хүүхэдтэйгээ уулзах аж.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News