“Жи тайм”-ын М.Маратыг Интерполоор эрэн сурвалжилж байна » Төр.мн

“Жи тайм”-ын М.Маратыг Интерполоор эрэн сурвалжилж байна

 
Сүүлийн үед сүлжээний залилах гэмт хэрэгтэй холбоотой гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэх их болсон. Сүлжээний залилангийн хамгийн том хэрэг болох "Жи тайм” сүлжээний хэрэгт одоо ч шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байна. Тус хэрэгт 11734 иргэн 26 тэрбум орчим төгрөгөөр хохироод байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Хэрэгт Казакстан улсын иргэн нэг, Монгол улсын нэг иргэн холбогдсон байдаг. Казакстан улсын иргэн мөрдөн байцаалтын шатанд оргон зайлж одоогоор олдоогүй байгаа аж. Интерполоор эрэн сурвалжилж, эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй орнууд руу прокурорын байгууллагаар хүсэлтээ тавьж тэнд байгаа эсэхийг шалгуулж байгаа ч хараахан олдоогүй байгаа аж.
Мөн хэрэгт холбогдуулан 6,9 тэр бум төгрөг,  400 сая төгрөгийн үнэтэй автомашин,  3 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн байгаа бөгөөд битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх талаар Нийслэлийн прокурорын газар, УЕПГ, Дүүргийн шүүх, Дээд шүүхэд санал хүргүүлсэн байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  
Эх сурвалж: Mongolcomment.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News