Айлын хаваржаанаас гранат олджээ » Төр.мн

Айлын хаваржаанаас гранат олджээ

 
Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Харгант гэх газар тус сумын иргэн С-ийн хаваржаанаас гранат олджээ.
Энэ  талаарх дуудлага мэдээлэл  өчигдөр буюу гуравдугаар сарын 14-ны өдөр  сумын Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад 1930 аад оны үеийн РГД-5 загварын гар гранат олджээ. Алба хаагчид гранатыг аюулгүй болгож цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Малчин   С нь сумын төвөөс  баруун зүгт 96 км-т амьдардаг байна.
Эх сурвалж: ERENNEWS.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News