Талийгаач Л.Бямбаагийн гарын хуруунд гадны нөлөөтэй шарх үүссэн байжээ » Төр.мн

Талийгаач Л.Бямбаагийн гарын хуруунд гадны нөлөөтэй шарх үүссэн байжээ

 
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад удаж буй.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн задлан шинжилгээний хариу, дүгнэлт гарчээ.
Уг дүгнэлтэд талийгаачийг гаднын нөлөөгүй амиа алдсан болохыг тодотгож, гарын хуруунд нь гаднын нөлөөтэйгөөр шарх үүссэн талаар бичсэн байна.
Хэргийг тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр 461-р хорих ангид 48 цагийн хугацаанд саатуулагдахаар ирсэн гавьяат хуульч Л.Бямбаа нь суллагдахаасаа хоёр цагийн өмнө өмсч байсан хувцсаараа өөрийгөө боомилсон байдалтай амиа алдсан байсан.
Мөн хэргийн газраас гурван хуудас бүхий гэрээслэл олдсон бөгөөд талийгаач өрөөндөө ганцаараа хоригдож байгаад амиа алдсан байдаг. Тэрээр гарынхаа хурууг зүсч байгаад цусаараа гэрээсэл бичсэн байж магадгүй гэсэн яриа ч байгаа юм.
Хэргийг одоо харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Улсын мөрдөн байцаах газар шалгаж байна. Энэ хэрэгт гурван өмгөөлөгч ажиллаж байна.
Өмгөөлөгчийнх нь ярьж буйгаар "Одоогоор ямар нэг байдлаар өмгөөлөгч нарт талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлтийг танилцуулсан зүйл байхгүй байна. Хэрэв дүгнэлт гарсан бол бидэнд мэдэгдэх ёстой. Гэвч одоогийн байдлаар мэдэгдээгүй байна. Мөн хохирогчийн ар гэрт мэдэгдээгүй байгаа. Хэнээс, хаанаас шүүхийн шинжээчийн дүгнэлт гарч тэр дүгнэлт нь гаднын нөлөөгүй гэж тайлбарлаад байгааг мэдэхгүй. Ер нь хуульч хүн өөрийнхөө харсан нотлох баримтад үндэслэж тайлбарладаг. Тэгэхээр одоогоор талийгаачийн задлан шинжилгээний хариу гарсан гэж хэлэхэд эрт байна. Бид энэ хэрэгтэй холбоотой хүсэлтүүдээ хуулийн байгууллагад тавьсан” гэв.
АТГ-ын эх сурвалжийн мэдээлснээр "Талийгаач Л.Бямбааг олон хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Харин хойшлуулашгүй арга хэмжээ авах шаардлагатай болоод таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад эмгэнэлтэй зүйл болсон. Манайхаас хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ хэрэгт холбоотой хэд хэдэн шүүгчийг шалгаж байгаа” гэлээ.
Оллоо.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News