Ч.Хүрэлбаатар: Ипотекийн зээлээр орон сууц худалдан авсан татвар төлөгчид хөнгөлөлт эдлүүлнэ » Төр.мн

Ч.Хүрэлбаатар: Ипотекийн зээлээр орон сууц худалдан авсан татвар төлөгчид хөнгөлөлт эдлүүлнэ

 
УИХ өнгөрсөн баасан гаригт Татварын багц хуулийг баталсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр дээрх хуульд оруулсан шинэчлэлтүүдийн талаар тайлбарлаж мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээллийнхээ эхэнд эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжин төрөлжиж даяарчлагдаж буй өнөөгийн нөхцөлд татварын хууль тогтоомжийг улам нарийн тодорхой болгож, хөгжлийн хурдацтай уялдуулан шинэчилж зохицуулах зайлшгүй шаардлага зүй ёсоор гарсныг онцлоод "Дэд бүтцээр зүйрлэх юм бол бид нөхөөстэй хуучин замыг засч янзалсантай адил шинэчлэлийг хийсэн”-ээ мэдэгдэж байв.
Тухайлбал, хуульд орсон "Жилийн 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч нь жилд нэг удаа тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын нэг хувиар орлогын татвар төлөх” гэсэн заалт нь татвар төлөгчдөд хялбаршуулсан горимыг сонгон хэрэглэх боломжийг олгож байна" гэв. Өөрөөр хэлбэл, 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой байлаа гэхэд жилдээ 100 мянган төгрөгийн татвар төлөөд явах бүрэн боломжийг бүрдүүлж өгсөн. Ийм ААН-ийн тоо өнөөдөр улсын хэмжээнд 34.387 байгаа гэв.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News