Ходоод, улаан хоолой, элэгний хорт хавдрыг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийжээ » Төр.мн

Ходоод, улаан хоолой, элэгний хорт хавдрыг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийжээ

 
Орхон аймгийн Засаг даргын ивээл дор хэрэгжиж буй "Эрүүл Эрдэнэт хүн” хөтөлбөр амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн уг аян ходоод, улаан хоолой, элэг, уушгины хорт хавдар болон бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх зорилготой юм.
Өнгөрсөн онд ходоод, улаан хоолойн хорт хавдар илрүүлэх үзлэг, оношилгоонд 100 иргэн хамрагдсанаас ходоодны хорт хавдартай хоёр,  хорт хавдраар өвдөх эрсдэлтэй долоо, ходоодны шархтай найм, хатингиршилттэй 42 иргэн байжээ. Уушгины рентген оношилгоонд 500 иргэн хамрагдсанаас уушгины хавдартай 13, өвчний эхний шатандаа байгаа 97 иргэн байжээ. Элэгний хорт хавдрыг илрүүлэх үзлэгт 1000 иргэн хамрагдсанаас хорт хавдартай 12 иргэнийг илрүүлсэн байна. Дээрх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийжээ.
"Эрүүл Эрдэнэт хүн” аяны санаачлагч, зохион байгуулагчид "Элгээ хайрлая” цуврал өдөрлөгийг 24 багт зохион байгуулж 826 иргэнд үнэ төлбөргүй үзлэг хийжээ. Энэ үеэр элэгний хорт хавдартай нэг, өөрчлөлттэй 251 иргэн бүртгэгдсэн байна. Ийнхүү Орхон аймаг хүн амын эрүүл мэндийг хамгаалах, үзлэг, оношилгоог эрчимжүүлэхийн тулд дээрх хөтөлбөрийг энэ онд дахин үргэлжүүлж зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаагаа явуулж байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News