Хөлбөмбөгийн “Мазала” дээд лиг маргааш эхэлнэ » Төр.мн

Хөлбөмбөгийн “Мазала” дээд лиг маргааш эхэлнэ

"Мазала" дээд лигийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн  2019 оны дөрөвдүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл гурван тойргоор явагдана.
Манай спортын тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай "Мазала" үндэсний дээд лигт "Эрчим", "Улаанбаатар", "Андууд сити", "Атлетик 220", "Дэрэн", "Улаанбаатар сити", "Хангарьд", "СП Фалконс", гэсэн найман баг, мөн "Нэгдүгээр лиг"-ийн мөнгөн медальт "Хоромхон", хүрэл медальт "Хаан хүнс титэм" багууд нэмэгдэж "Мазала" дээд лигийн 10 клуб өрсөлдөх юм. "Мазала" үндэсний дээд лигийн нээлтийн тоглолтуудыг үнэгүй үзүүлнэ. Дээд лигийн 10 клуб 18 тоглолт хийгээд эхний 1-5, 6-10 дугаар байрын багууд аваргын төлөө болон доод шат руу орохгүйн төлөөх тоглолтууд тэднийг хүлээж байгаа аж. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News