“Монголросцветмет” компанийн захирал Б.Мөнхбат торгонд хөлбөрч тосонд өнхөрч явна » Төр.мн

“Монголросцветмет” компанийн захирал Б.Мөнхбат торгонд хөлбөрч тосонд өнхөрч явна

 Төрийн өмчийн "Монголросцветмет” компани гэж бий.  Компанийн захирлаар Б.Мөнхбат гэж  "аз нь шовойсон” аавын хүү ажилладаг.  Ингэж хэлэх шалтгаан байна аа. Монголын хөгжил, улсын эдийн засагт  ямар хувь нэмэр оруулдаг нь тодорхой бус болчихоод байгаа энэ компанийн захирал Монголдоо хамгийн өндөр цалинтайд тооцогдоно.
Тухайлбал, Б.Мөнхбатын сарын үндсэн цалин нь нэг сая таван зуун мянга орчим төгрөг байдаг. Сонсоход аягүй даруухан, түмний нэг гэдэг шиг л байгаа биз.  Гэхдээ энэ бол зүгээр л өнгөлөн далдлалт. Учир нь тэр энэ үндсэн  цалин дээрээ шагналт цалин гэж сар бүр 8000 ам доллар хүртдэг. Энэ нь ойролцоогоор 23 500 000 төгрөг болно.
Юу хийж, Монголыг маань яаж гийгүүлсэн болоод ингэж шагнал нэрээр мөнгө хусч байдаг нь нэг л ойлгомжгүй.
Монголд ийм цалинтай хүн олны ярьдагаар "торгонд хөлбөрч тосонд өнхрөх” нь гарцаагүй. Харамсалтай нь тэр төрийн энэ буянд цадаж ханадаггүй нэгэн аж.

Мань эр цалин хангамжныхаа нэмэгдлийг Төрийн өмчийн хороотой зөвшилцөхгүйгээр Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө даргатай сэм тохиролцож удирдлагын хангамжинд тооцдог байр орон сууцгүй бол түрээслэх зардал зэрэг бусад хангамжийн мөнгийг дур мэдэн үндсэн цалин дээрээ нэмж оруулан сард 35.000.000 төгрөгийн цалин авсаар даруй 5 сарын нүүр үзэж байна.  Төрийн мөнгө ёолдоггүй гэж үнэн шүү. 
Энэ бол илт хууль зөрчсөн үйлдэл. Хууль журмаараа ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байх учиртай. Тэгснээс ТУЗ-ийн даргын дангаараа тал засч гаргасан  ийм шийдвэр хэзээ ч  хүчин төгөлдөр бус билээ.
Б.Мөнхбат захирлын энэ мэт хууль ёсыг уландаа гишгэсэн увайгүй үйлдэл ганц үүгээр дуусахгүй. Тэр бүхнийг тус тусад товчлон өгүүлбэл:
1. Сардаа 35.0 сая төгрөгийн цалин авлаа гээд Б.Мөнхбат захирлын сэтгэл ханасангүй. Яг л мөнөөх "Алтан загас”-ны  эмгэн гэдэг шиг.  Төрөөс цалин аваад зогсохгүй хоолныхоо мөнгийг бас гаргуулна гэнэ. Захирал гуайн нэг сарын хоолны хэрэглээний зардал гэхэд л 4,5 сая орчим төгрөг. Тансаг уу.
Гэхдээ энэ мөнгийг тэрбээр хувиасаа бус "хувьсгал”-аас төлдөг. Өөрөөр хэлбэл "МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компанийн төсвөөс гаргадаг. Учир нь түүний тооцоо хийхдээ зуруулж байгаа карт нь албан хэрэгцээнд зайлшгүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагын хэрэглэх ёстой зардалд зориулан өгсөн карт.
Жижигхэн харьцуулалт хийе. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ хоолны зардалд өдөрт 2500 төгрөг зарцуулж улсын төсвөө хэмнэдэг байхад Төрийн өмчит компанийн захирал Б.Мөнхбат гэгч нь хоолны зардалдаа 4,3 сая төгрөгөөр балгалзаж явна.
2. Төрийн өмчит "Монголросцветмет” компани хувийн компани уу, хувьсгалынх уу гэдгийг ялгаж салгахад бэрхтэй боллоо. Б.Мөнхбат нь эхнэрийнхээ төрсөн дүүг байгууллагадаа хуулийн зөвлөхөөр ажилд авч хажуугийнхаа өрөөнд суулгадаг, баз хүргэнээ жолоочоор ажилд авч ажиллуулж байгаа нь  үүний нэг илрэл юм. Цаашид бас хэнийгээ авч хаана суулгах вэ гэдгээ дотроо тооцоолж төлөвлөж л яваа байх.
3.Б.Мөнхбат албан тушаал мөнгө хоёртоо эрдэн хууль журмыг  үл тоож, намайг хэн яах юм гэсэн байдлаар ажил хэрэгт хандаж байна. Үүний наад захын жишээ гэвэл  тэрбээр МУ-ын ЗГ-ын 2014 оны 174 дугаар тогтоол, төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай тогтоолын хавсралт, Сангийн сайдын 2014 оны 122 дугаар тушаалд: "төсвийн хөрөнгөөр бизнес ангилалд нислэгээр зорчихыг хориглох”- гэсэн заалтыг зөрчиж 2019 оны 2 дугаар сард Москва руу явахдаа байгууллагын зардлаар БИЗНЕС КЛАСС АНГИЛАЛААР зорчиж дээрх тогтоол, тушаал шийдвэрийг зөрчжээ.
4. Захирал Б.Мөнхбат компанийхаа үйл ажиллагааг сайжруулж, ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлэхийн оронд "юм үзэж нүд тайлаагүй” хүний зангаар ажил хэрэгтээ бус өөрийнхөө унах унаа, өрөө тасалгаа, тавилга, цалин урамшууллаа д бөөцийлж явна. 
"МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компани нь 2017 онд удирдлагын албан хэрэгцээнд зориулж албан ёсны борлуулагч МОННИС-оос Ниссан маркын сүүлийн үеийн Y61 жийп ангиллын шинэ машин худалдан авч байсан ба одоог хүртэл уг машин ямар нэгэн доголдолгүй явж байгаа. Гэтэр тэр улсын төсвийн мөнгөөр дахин нэмэлт бүх тоноглолтой тансаг зэрэглэлийн ЛАНД КРУИЗЕР 200 машиныг 275 сая төгрөгөөр худалдан авах гэж байна.
Ийм нэгэн ханаж цадах мэдрэмжээр тааруухан нэгэн төрийн өмчийн компанийн хөрөнгөөр өөрийгөө тордож,   хотонд орсон чоно шиг авирлаж байна.  Аливаад хэм хэмжээ ёс зүй, хууль журам, даруулга гэж бий. Тэгвэл энэ Мөнхбат гэгчид тийм хандлага  алга.
Ийм ёс зүйгүй нэгнийг төрийн өмчийн компанийн хөрөнгөөр  тоглох боломжийг хэн өгөв, нүдээ олоогүй томилгоо хийсэн тэр буруутан хэн байв гэсэн асуудал  энд яригдах ёстой.  Б.Мөнхбат ч ялгаагүй өнөөгийн жишгээр хэн нэгний татаас дэмжлэгээр энэ компанийн захирлаар томлогдсон  гэдэг нь нууц бий. 
Харин тэр  "кран” нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Аварга аа, Та "хайртай” дүүдээ итгэсэн байж болно. Гэвч тэр хүн чинь  итгэлийн тань хариуд ингэж л бужигнуулж, тэнд төрийн өмчөөр тоглож байна шүү.
Ш.Энх
Шуурхай.мн 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News