УИХ-ын Тамгын газарт бичил номын сан хүлээлгэн өглөө » Төр.мн

УИХ-ын Тамгын газарт бичил номын сан хүлээлгэн өглөө

"Дэлхий номын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын Тамгын газар, Оюуны өмчийн газар хамтран "Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Төрийн байгууллагын ажилтнуудад шинээр хэвлэгдсэн ном зохиолуудыг танилцуулах, нэг дороос өргөн сонголттойгоор ном худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготой энэхүү өдөрлөгийг УИХ-ын Тамгын газар 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна."Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгт "Интерном”, "Аз хур” номын их дэлгүүр, "Непко”, "Мөнхийн үсэг”, "Мон судар”, "Болор судар”, "Мир ном”, "Сэлэнгэ пресс” хэвлэлийн газар оролцож, шинэ ном товхимолын дээжээ танилцуулан, хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг олгов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Номоо солилцъё”  төслийн бичил номын санг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнд хүлээлгэн өглөө.Бичил номын санг ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгэ зэрэг нийт 26 газар байрлуулжээ.  Бичил номын сан нь "Нэг ном аваад нэг ном өгөх” гэсэн үйл ажиллагааны энгийн дүрэмтэй. Хүн бүр энэ дүрмээ биелүүлж, уншсан номоо буцаагаад хийдэг, авсан номынхоо оронд нэг ном өгдөг байх хэрэгтэйг УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн юм. Ийнхүү номын сангийн хэрэглээг нийтэд хүртээмжтэй, нээлттэй болгосноор оюунлаг нийгмийг бий болгох үндэс гэдгийг мөн дурдсан юм.НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 оны дөрөвдүгээр сарын 23-нд жил бүрийн энэ өдрийг "Дэлхийн номын өдөр” болгон зарласан түүхтэй. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл илэрхийлж, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News