Ц.Эрдэнбаяр: Шатахууны нөөцийг нэмэгдүүлснээр үнийн хэлбэлзэлд өртөхгүй » Төр.мн

Ц.Эрдэнбаяр: Шатахууны нөөцийг нэмэгдүүлснээр үнийн хэлбэлзэлд өртөхгүй

АМГТГ-аас шатахууны үнэ хэрхэн яагаад нэмэгдээд байгаа талаар өнөөдөр мэдээллээ.
АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, "Нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас авдаг манай улсын хувьд валютын ханш болон дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгаа”-г хэллээ. Дээрх байдлаас шалтгаалж манай улсын гол импортлогч ОХУ-ын "Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны хилийн үнэ өнгөрсөн гуравдугаар сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамд 39-50 ам.доллараар нэмэгджээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард хилийн үнэ А-80 болон Аи-92 автобензинийнх 71 ам.доллар, энэ тавдугаар сард дизелийн түлш 17 ам.доллар, А-80 болон Аи-92-ын үнэ 53 ам.доллараар тонн тутамд өсч нийт дүндээ шатахуун 31 хувийн өсөлттэй орж ирж буйг мэдээлллээ. Ингэснээр одоогийн байдлаар А-80 автобензин нэг тонн нь 666 ам.доллар, Аи-92-ынх 696 ам.доллар, дизелийн түлш 640 ам.доллар болоод байна. Харин (боловсруулаагүй түүхий) газрын тосны олон улсын зах зээл дээрх үнэ "brent” төрлийнх нь тонн тутамд 544.78 ам.доллар, "WTI” төрлийнх 496 ам.доллар байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногийн үнэтэй харьцуулахад үнэ "brent” төрлийнх нь 3.63,  "WTI” төрлийнх нь 3.76 хувиар тус тус буугаад байгаа аж.
Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан "Роснефть” компанитай төлбөрийг уян хатан зохицуулах талаар хэлцэх төслөө хүргүүлээд буйг АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр дуулгалаа. Мөн БНХАУ, Казахстан зэрэг орны бусад эх үүсвэрээр шатахуун оруулж ирэх талаар судалж байна. Тодруулбал, урд хөршийн "China Oil” компаниас шатахуун оруулж ирэх талаар хэлэлцэж байна. Мөн дотооддоо нефтийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үүднээс 100 мянган тонн шатахууныг агуулах савыг барьж байна гэв. "Ийм хэмжээний нөөцтэй болсноор шатахууны үнийн хэлбэлзэлд тэр бүр ороод байхааргүй болно. Мөн ОУВС-тай хамтран шатахууны үнийн хэлбэлзлийг автоматаар тогтоох системийг нэвтрүүлж байна. Ингэснээр ирэх сараас эхлэн АМГТГ-аас шатахууны дэлхийн зах зээлийн үнэ, жижиглэнгийн үнийг тогтмол мэдээлдэг болно” гэв. Засгийн газраас шатахууны үнийг бууруулах үүднээс өнгөрсөн 2018 онд А-80, Аи-92 шатахуунд ногдуулдаг Онцгой албан татварын хувь хэмжээг тэглэснээ ч дуулгав.
Мэдээлэлтэй холбоотойгоор сэтгүүлчид сүүлийн үед их ярих болсон хуурамч шатахуун худалдаалж буйг хянаж чадах буй эсэхийг тодруулахад, АМГТГ-аас улсын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүний чанарыг хянаж шинжлэх гурван лаборатори АМГТГ, ИНЕГ, Гаалийн ерөнхий газрын харьяанд тус бүр ажиллаж буйг мэдээллээ. Гэхдээ лабораториудын хүчин чадал бүрэн хэмжээнд шинжлэхэд дутмаг байгаа учир энэ онд багтаан АМГТГ хилээр импортлон орж ирж буй нефтийн бүх бүтээгдэхүүнийг бүрэн шинжлэх лаборатори ашиглалтад оруулах гэж байна.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News