Монгол эмч нар зүрхний хэм алдагдлын судсан дотуурх мэс ажилбарыг эх орондоо анх удаа хийлээ » Төр.мн

Монгол эмч нар зүрхний хэм алдагдлын судсан дотуурх мэс ажилбарыг эх орондоо анх удаа хийлээ

 Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдал судлалын баг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нар болон Япон Улсаас ирсэн хүүхдийн зүрхний хэм судлалын эмч нарын багтай хамтран Зүрхний хэм алдагдах өвчний оноштой 18 сартайгаас 16 хүртэл насны нийт 17 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өглөө.
Эдгээр хүүхдүүдээс хэм алдагдлын мэс ажилбарын эмчилгээ зайлшгүй шаардлагатай 4 хүүхдийг сонгон авч, 4 сарын 29, 30-ны өдрүүдэд тус эмнэлгийн хэм судлалын лабораторийг түшиглэн Зүрхний хэм алдагдлын катетр аблаци эмчилгээ, судсан дотуурх мэс ажилбарыг анх удаа өөрийн эх орондоо амжилттай хийж гүйцэтгэлээ.   

Улсын гуравдугаар төв эмнэлэг анх 2016 оноос эхлэн Монгол улсын хэмжээнд насанд хүрэгчдийн зүрхний хэм алдагдлын үеийн катетр аблаци эмчилгээний тусламж үйлчилгээг хийж эхлүүлснээс хойш өнөөг хүртэл тусламж үйлчилгээний хүртээмжийг тасралтгүй нэмэгдүүлэх чиглэлээр чармайлт гарган ажиллаж байгаа билээ.


Хүүхдийн зүрхний хэм алдагдлын катетр аблаци мэс ажилбарын чиглэлд боловсон хүчин бэлтгэгдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хийж чаддаггүй байсан бол энэ удаа Япон улсын Нара мужийн Тенри эмнэлэг, Хоккайдо Их сургуулийн эмнэлгийн өндөр мэргэшсэн эмч нар болон ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нарын хамтын ажиллагааны хүрээнд үндэсний мэргэжилтнүүд эх орондоо анх удаа амжилттай хийлээ гэж ЭМЯ-наас мэдээлэв.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News