Зүүн болон хойд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав » Төр.мн

Зүүн болон хойд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав

Ихэнх нутгаар өнөөдөр цас хайлмагтан орж хүйтрэх бөгөөд хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй бөгөөд зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг Автотээврийн үндэсний төв сэрэмжлүүлж байна.
Мөн зүүн урд чиглэлд хүчтэй салхитай, зорчих хэсэг халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул зүүн урд чиглэлд буюу Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна. Тус чиглэлийг зорих иргэд, жолооч нар замын нөхцөл сайжиртал замд гарахгүй байхыг анхаарууллаа. Түүнчлэн Улаанбаатар хотоос Өвөрхангай, Архангай, Завхан чиглэлийн автозамын дагуу Шартын даваа, Цагаан даваа, Солонготын давааны замын зорчих хэсэг цастай хальтиргаа, гулгаатай байгаа аж.
Иймд тээвэрчид, ард иргэдийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News