Замын ослоор 12 хүүхэд бэртжээ » Төр.мн

Замын ослоор 12 хүүхэд бэртжээ

 
Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт 1137 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 814 зөрчлийг шалгаж, ажиллав. Замын осолд 12 хүүхэд өртөж, бэртсэн бөгөөд 10 нь харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гарч байжээ. 
Бүртгэсэн ослын улмаас энэ долоо хоногт нийслэлд 31 хүн бэртэж, дөрвөн хүний амь нас хохирсон бол орон нутагт хоёр хүний амь үрэгдсэн байна. 
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал, энэ сарын 16-ны 03.36 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Энэбишийн өргөн чөлөө, "Алекс” их дэлгүүрийн урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч 23 настай Г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан. Хохирогч ГССҮТ-д эмчлүүлж байгаад 04.05 цагт нас баржээ. Тээврийн цагдаагийн алба, Эрүүгийн цагдаагийн хэлтэс болон Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хамтран шуурхай ажиллаж, "Nissan advan" загварын автомашины жолоож эл хэргийг үйлдсэн болохыг олж, тогтоосон байна.
Мөн энэ сарын 16-ны 20.30 цагт Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, "MSM”-ын урд замд "Toyota Allion" загварын автомашины жолооч 23 настай Б нь явган зорчигч 56 настай Ө-г  тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг хохироожээ. Сонгинохайрхан дүүргийн 21 хороо, Жаргалант тосгоны төмөр замын 352 дугаар гарман дээр  "Mitsubishi Pajero" маркийн автомашин галт тэрэгтэй мөргөлдөж, автомашины жолооч 30 настай М болон зорчигч овог, нэр тодорхойгүй 30 орчим настай эмэгтэйн амь нас хохирсон ноцтой осол энэ сарын 16-ны 21 цагийн орчимд гарлаа. 
Замын цагдаа нар шалгалтаар 123 согтуу жолоочийг илрүүлж, хуулийн хариуцлага тооцжээ. Мөн жолоодох эрхгүй үедээ машин барьсан 18 иргэнд баривчлах шийтгэл ногдуулав.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News